ХЯНАХ САМБАР ДЭЭР АСДАГ АНХААРУУЛАХ ГЭРЛИЙН ТАЙЛБАР №307

Хянах самбар дээр ассан гэрлийн өнгөөр анхаарах, яаралтай шалгуулах, хэвийн зэргийг мэдэж болдог. Жишээ нь ногоон гэрлүүд хэвийн үйл ажиллагааг илэрхийлдэг бол шар нь анхааруулах, улаан нь нэн яаралтай шалгуулах хэрэгтэйг сануулдаг.

Check Engine

Хөдөлгүүрийн электрон удирдлагын системд догол гарсан. Энэ тохиолдолд компьютер оношилгоонд оруулаарай.

Anti-Lock Brake System

Тоормосны ABS системд гэмтэл гарсан үед асна.Энэ үед компьютер оношилгоонд оруулж, гэмтлийн дагуу үйлчилгээ хийлгээрэй.

Power Steering

Цахилгаан рулийн аппаратад гэмтэл гарсан үед асна. Энэ тохиолдолд компьютер оношилгоонд оруулаарай.

Maintenance Required

Автомашин 5000 миль (8000 км) явах тутамд автоматаар анхааруулах гэрэл асдаг. Уг гэрэл таны машины хянах самбар дээр ассан бол даруй засварын газарт хандаж үйлчилгээ хийлгэх хэрэгтэй.

ТОСНЫ УЛААН

Хөдөлгүүрийн тосны хяналтын гэрэл.Тосны түвшинг шалгах хэрэгтэй. Хэвийн бол мэргэжлийн засварын газарт яаралтай хандана уу.

TRC OFF

Халтираатай замд дугуйг хий эргэхээс хамгаалсан систем. TRC OFF гэсэн удирдлагыг идэвхжүүлсэн үед хянах самбар дээр уг гэрэл асна. Системд алдаа гарсан бол байнга асна. Энэ тохиолдолд  компьютер оношилгоонд оруулаарай.

Vehicle Stability Control

Эргэлтийн  үед машин шарвахаас хамгаалсан систем.Түлхүүр ON байрлалд асах бөгөөд хөдөлгүүр ассаны дараа унтрах ёстой.15 км/ц-аас дээш хурдтай явж байх үед автоматаар идэвхжиж ажиллана. ABS болон хөдөлгүүрийн удирдлагын системд алдаа гарсан тохиолдолд байнга асна. Энэ тохиолдолд компьютер оношилгоонд оруулаарай.

ЦАСНЫ ЗУРАГ

Гадаах температур +3 хэм болсон үед асна. Замын халтираатай байх магадлалтай тул болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг анхааруулна.

УСНЫ ГЭРЭЛ

Цахилгаан мотор, инвертер, хөргөлтийн системд гэмтэл гарсан үед асна. Эхний удаад хөргөлтийн шингэн, цахилгаан помп сэлж байгааг шалгаад гэмтэлтэй бол засварын газарт хандаарай.

Hybrid System

Хайбрид систем хэвийн бус байна. Уг анхааруулга нь хайбрид системд гэмтэл үүссэн үед асна. Энэ тохиолдолд компьютер оношилгоонд оруулаарай.

ГАР ТООРМОСНЫ УЛААН

Гар тоормос болон тоормосны шингэний хяналтын гэрэл. Гар тоормос буулгасан үед асаж байвал шингэний хэмжээг шалгах. Шингэн хэвийн хэмжээнд байгаа тохиолдолд дугуйн наклад нимгэрсэн эсэхийг шалгаарай.

АККУМУЛЯТОРЫН ГЭРЭЛ

Цэнэглэх системд (динам, аккумулятор) алдаа байвал асна. Ингэсэн тохиолдолд мэргэжлийн засварын газарт хандаарай.

O/D OFF -Over Drive Off

Хянах самбар дээрх гэрлийг  унтрааж явбал1-4 араа хүртэл автоматаар солигдож явна. Уруу эсвэл өгсүүр замд гэрлийг асааж явбал сүүлийн арааг хасаж эхний хэдэн арааг сольж явна. Уруу замд хөдөлгүүрээр тоормосолно. Хэрвээ анивчиж байвал кропыг оношлуулаарай.

TPWS-Tire Pressure Warning System

Дугуйны хийн даралт өөрчлөгдсөн эсвэл ижил бус размерын дугуй тавьсан тохиолдолд асна.

AFS OFF

Гэрлийн тусгалыг автоматаар тохируулах систем. Системд алдаа гарсан бол байнга асна. Энэ тохиолдолд компьютер оношилгоонд оруулаарай.

ECO НОГООН ГЭРЭЛ

Хэмнэлттэй горимд явах үед асна. Энэ тохиолдолдшатахуун зарцуулалт энгийнээс 4% бага зарцуулна.

БЕНЗИНИЙ ШАР

Шатахууны нөөц багассаныг анхааруулах гэрэл. Ихэнх автомашин 5-10 литр үлдсэн тохиолдолд асна