БИ ТӨРЛӨӨ! MERCEDES PICKUP

#NEWS

Mercedes-Benz компани эцсийн эцэст пикап зах зээлд орж ирлээ. Энэ удаад 2 төрлийн концепт загварыг танилцуулж байгаа бөгөөд 2-уулаа бидний сайн мэдэх Такома ч юм уу Навара ч юм уу эсвэл Мицубиши L200 -ийн дунд ангилалд өрсөлдөх аж.

Суурь бүтцийг хашир туршлагата гээд NP 300 Navara сонгон түүн дээр өөрсдийн хөгжүүлэлтийг хийж өгснөөр онцлог болжээ. Даацын хувьд Chevrolet Colorado загвартай нэг төвшинд бөгөөд хамгийн эхэнд нь Европ, Латин Америк, Өмнөд Африк, Австралийн зах зээлд гаргахаар төлөвлөж ээ.

Худалдаанд гарах хугацаа: 2017 оны сүүл

Дээрх 2 хувилбарын нэг нь загварлаг бол нөгөөх нь хүчирхэг. Хүчирхэг нь хаанаас ч харсан хүдэр бие 35 инчийн дугуй, урд винч зэрэгтэй бол загварлаг нь илгэн суудал, модон оруулга, 22 инчийн обуд зэрэгтэй. Мэдээж Навара дээр суурилсан тул кузов-рам бүтэцтэй.

Одоогоор V-6 3.0 литрийн турбо дизель хөдөлгүүрийг Даймлер эсвэл Ниссаны алинаас нь авсан мэдээлэл тодорхойгүй бөгөөд ирэх оны сүүл гэхэд л тодорхой болох юм байна.