PCV КЛАПАНГ 1000 КМ ТУТАМД ЦЭВЭРЛЭЭРЭЙ №204
Энэхүү клапан нь цилиндрээс доош алдагдсан илүүдэл хийн даралтыг кастерийн хөндийгөөс гаргаж эргүүлж цилиндрт оруулах үүрэгтэй.
Илүүдэл ажилласан хий нь тортог болон ажилласан тосны үлдэгдэлтэй байдаг тул удаан хугацаанд PCV клапанг бохирдуулж бөглөдөг. Ингэснээр илүүдэл даралттай хий гарах боломжгүй болж аль хий гарах боломжтой сул хэсэгрүү шахагддаг бөгөөд энэ хэсэг нь тахир голын их биеийн сальник юм.
Даралттай хий сальникийн завсраар үлээж эхэлснээр хөдөлгүүрийн тос сальникаар алдагдаж эхэлдэг эсвэл тосны шууб дээш үсэрдэг байна. Тиймээс хөдөлгүүрийн тос цацагдаж хурдан дундрах нэг шалтгаан болно.
Хэдий сальникийг шинээр сольсон ч PCV клапанг цэвэрлэхгүй бол эргээд сальник үлээгдэн удахгүй тос хөлөрч эхлэх болно. Тиймээс PCV клапанг ядаж жилд нэг удаа цэвэрлүүлж байгаарай.