ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ

Ихэнх жолоочийн хувьд автомашинаа угаана гэдэг цаг авсан сонирхолгүй ажил мэт боддог бол зарим нь эсрэгээрээ амин хүлгээ тордож хайрлан үргэлж арчилж цэвэрлэдэг. Харин жолооч та автомашинаа нэг сайн цэвэрлээд дараагийн угаалт хүртэлх хугацааг уртасгая гэвэл дараах зөвлөгөөг дагаарай.

Нэг ваксдсан байхад 3 удаагийн хөөстэй угаалгад өнгөлөх шаардлагагүй болно

1. Угаах

Хүйтэн ус наранд халсан будгийг агшаадаг учир машинаа нарнаас далд, сүүдэрт угаавал будаг гэмтэхгүй.

2. Гүн цэвэрлэгээ
  • Дан усаар угаасан л бол болоо гээд орхиж болохгүй. Машинаа илэхэд гарт ямар нэг товгор, барзгар юм мэдрэгдэж байвал жинхэнэ цэвэрлэх ажилдаа ороорой.
  • Гадаргуу дээр үүссэн сэв, зураас, гүн бохирдлыг зориулалтын алчуураар угааж цэвэрлэнэ.

3. Өнгөлөх

Өнгөлгөө болон ваксдах хоёр хоорондоо ялгаатай юм шүү. Ялангуяа автомашин угаалгын газрууд ваксдахыг “өнгөлөх” гэж буруу ярьсаар байгаад хүмүүсийн дунд ташаа ойлголт түгээх болсон. Өнгөлгөө нь гадаргууг толь мэт гялалзуулдаг бол вакс нь гадаргуу дээр хамгаалагч бүрхүүл үүсгэдэг.

4. Хамгаалах буюу ваксдах

Ваксны найрлагад ордог полимер, силикат болон дал модны тос нь гадаргуу дээр хамгаалалтын нимгэн бүрхүүл үүсгэдэг.
Хэзээ ч хуурай алчуураар арчиж болохгүй. Тоос шорооны жижиг ширхгүүд нь будаг зурж гэмтээдэг учраас нойтон алчуур хэрэглэнэ.

5. Тордож арчлах

Одоо “сэгсгэр алчуураараа” тоос шороогоо дор бүр нь цэвэрлээд байх л үлдлээ дээ.

ЦЭВЭРЛЭГЭЭ

Автомашинаа угаасны дараа гадаргууг нь илж үзээрэй. Ямар нэгэн товгор, барзгар мэдрэгдсэн бол энэ нь гадаргуу дээрх барьцалдсан бохирдол юм. Нүдэн баримжаагаар харагдах энэ төрлийн бохирдол нь явцын дунд автомашины өнгөлөг байдлыг алдагдуулдаг.

Гадаргуу дээр үүссэн сэв зураасыг зориулалтын зураас арилгагч бүтээгдэхүүнээр бүрэн арилгах боломжтой.

Зураас арилгагчаа алчуурандаа түрхэж, автомашины гадаргууд жигд тараан, зүлгэх маягаар үрнэ. Ингэснээр автомашины лакан гадаргуу дээрх жижиг бохирдол арилна.

Гүйцэд арчсаны дараа цэвэр, хуурай гараараа илээд үзээрэй. Гадаргуу маш гөлгөр болж жижиг ширхгүүд мэдрэгдэхгүй болсон байдаг.