БYСЭЛХИЙНЭЭС ДООШ

Хөдөлгүүрийн хэсгийг хэрхэн хамгаалах вэ? | Нийтлэлч Евгений Борисенков | Зураг Константин Якубов, Георгий Садков

1-Р ХЭСЭГ. ТААМАГ СЭЖИГ

Харуй бүрий болж байлаа. Ан хийж дууссан анд найзууд маань шугуйн үл ялиг харагдах жимээр майхан руугаа товчлохоор боллоо. Ууртай хүрчигнэх хөдөлгүүрээр эхний давааг дажгүй гарчихна. Гай газар доороос гэгчээр өвсөөр халхалсан хадыг харалгүй кастераа очоод мөргөчихлөө. Ухрах араандаа хийгээд хаазалтал хөдөлгүүрт бөмбөрдөж байгаа юм шиг чимээ гарч нам зогслоо...
Магадгүй тайрдас мод дээгүүр гарахад кастерыг цохиж тос хүлээн авагчийг эвдэн тос дуусаж зогссон юм болов уу?
Аль эсвэл хадан дээр харайхдаа хамгаалалтаа гэмтээж хоёр талын дугуйгаа хөндийрүүлсэн юм уу? Аз болж кастерын хамгаалалттай байсан тулдаа ухрах араандаа хийгээд нэг хаазлаад л гарчихлаа. Ингээд харанхуй болохоос өмнө найзууд дээрээ ирэх нь тэр.

Туслах раамыг дуурайлгаж хийсэн туршилтын стенд дээр хамгаалалтыг өөрийнх нь боолтоор бэхэлж 30 мм диаметрийн шингэнт хүчлүүр домкратаар ачаалал өгсөн. Домкратын тулах цэгийг хамгаалалтын урд бэхэлгээнээс 150 мм зайд байрлуулсан юм.
Туслах раамыг дуурайлгаж хийсэн туршилтын стенд дээр хамгаалалтыг өөрийнх нь боолтоор бэхэлж 30 мм диаметрийн шингэнт хүчлүүр домкратаар ачаалал өгсөн. Домкратын тулах цэгийг хамгаалалтын урд бэхэлгээнээс 150 мм зайд байрлуулсан юм.

2-Р ХЭСЭГ. БОДИТ БАЙДАЛ

Оросын замаар кастерын хамгаалалтгүй явна гэдэг бүтэшгүй хэрэг. Кастер хамгаалалт сонголт ихтэй бөгөөд хамгийн хямдханыг нь гангаар хийдэг.
Харин хольцтой эсвэл хөнгөн цагаанаар хийсэн хамгаалалтууд илүү үнэтэй байдаг. Алийг нь сонгох вэ?
Бид Hyundai ix35 кроссоверд зориулан 6 өөр хамгаалалт худалдан авч эдгээр бүтээгдэхүүнийг туршдаг Санкт-Петербургийн “ЭКС” компанитай хамтарч шалгахаар шийдлээ. “ЭКС” компани тестийн аргачлалаа Санкт-Петербургийн политехникийн их сургуулиас авч боловсруулдаг юм.
За, ингээд хамгийн найдвартай хамгаалалтыг хамт тодруулцгаая.


 Хамгаалалтын хонхойлтыг ачаалал өгөх цэг дээр байрлуулсан шугамаар хэмжинэ. Тэвш болон хөдөлгүүрийн ёроол хоёрын дунд заавал 20 мм зузаантай зай гаргах ёстой. Хэрвээ хамгаалалт 20 мм болон түүнээс дээш хэмжээгээр хонхойвол гологдол болсонд тооцдог аж. Үүссэн хонхорхойн хэмжээ нь хамгаалалтад засвар хийлгүйгээр цаашид ашиглаж болох эсэхийг харуулах хэмжүүр болдог.
Хамгаалалтын хонхойлтыг ачаалал өгөх цэг дээр байрлуулсан шугамаар хэмжинэ. Тэвш болон хөдөлгүүрийн ёроол хоёрын дунд заавал 20 мм зузаантай зай гаргах ёстой. Хэрвээ хамгаалалт 20 мм болон түүнээс дээш хэмжээгээр хонхойвол гологдол болсонд тооцдог аж. Үүссэн хонхорхойн хэмжээ нь хамгаалалтад засвар хийлгүйгээр цаашид ашиглаж болох эсэхийг харуулах хэмжүүр болдог.

6-р байрт. Жишээ №2. Ган

2 мм зузаантай лист төмрөөр хийж хэлбэрт оруулсан хамгаалалт. Урдуураа тулгуур бэхэлгээ дээр суурилах энэ хамгаалалтад 265 кг/хүч үзүүлэхэд 20 миллиметр хонхойж туршилтын дүнгээр хамгийн сүүлийн байр эзэллээ. Ачаалал даацын хамгийн дээд хэмжээ 500 кг/хүч. Үүссэн хонхорхойн хэмжээ 20,5 мм.

5-р байрт. Жишээ №1. Ган

Хамгийн авсаархан, жин багатай, нимгэн гэхдээ бат бөх хамгаалалт. 20 мм хонхорхой гаргахын тулд 290 кг/хүч шаардсан. Ирмэгүүдийг товгор хэлбэрт оруулсан нь улам бат бөх болгоно. Ачааллын дээд даац 400 кг/хүч. Үүссэн хонхорхойн хэмжээ 30 мм.

4-р байрт. Жишээ №5. Хольцтой материал

Эдгээр хамгаалалтуудын бат бөх чанар нь файбер хөнгөн хуванцрын орцын хэмжээ болон давирхайн жигд тархалтаас ихээхэн хамааралтай байдаг юм. Хольцтой хамгаалалтыг товгор хэлбэрт оруулах нь бат бөх чанарт муугаар нөлөөлдөг. 20 мм хонхорхой үүсэх ачаалал жишээ №1-тэй адилхан байв. 650 кг/xүч үзүүлтэл хамгаалалт нэвт цоорлоо. Үүссэн хонхорхойн хэмжээ 13 мм.

3-р байрт. Жишээ №3. Хөнгөн цагаан хайлш

Хамгийн сонирхолтой дизайн бүхий энэхүү хамгаалалтын загвар, бүтцийг нэлээн нухацтай гаргасан боловч их л болхи хийцтэй санагдана. Лазераар хэрчиж гаргасан нүхнүүд нь далий бөгөөд хурц ирмэгтэй болсон байна. Суурилуулахад гараа зүсч болзошгүй. Харин ачааллыг 380 кг/хүч хүргэж байж хонхорхой үүсч эхэлсэн. Ачааллын даацын дээд хэмжээ 600 кг/хүч хүрлээ! Ган хамгаалалтаас илүү юм гээч! Үүссэн хонхорхойн хэмжээ бүхэл бүтэн 44,5 мм.

2-р байрт. Жишээ №6. Хольцтой материал

Энэхүү хамгаалалт хамгийн хөнгөн жинтэй нь байсан юм. Энэхүү хамгаалалтын товгор багатай гадаргуу нь ачааллын даацад улам тэсвэртэй болгоно. 20 мм хонхорхой гаргахын тулд 520 кг/хүч шаардсан. Ачааллыг 1000 кг/хүч хүргэж байж хамгаалалт эвдэрч эхэлсэн. Үүссэн хонхорхойн хэмжээ ердөө 7 мм байлаа!

1-р байрт. Жишээ №4. Хөнгөн цагаан хайлш

Нэлээд нүсэр, хамгийн зузаан, жин ихтэй хамгаалалт. Гэхдээ зузаан болон хайлшийн хольцыг маш зөв тооцоолж өгснөөр хамгийн сайн хамгаалалтаар тодорсон юм. Хонхорхой үүсэх даацын хэмжээ 540 кг/хүч байж ачаалал даах хэмжээ 900 кг/хүч хүрлээ. Үүссэн хонхорхойн хэмжээ 12 мм.

3-Р ХЭСЭГ. ЭЦЭСТ НЬ

Туршилтын үр дүнгээс харахад гангаар хийсэн хамгаалалт тийм ч сайн биш байлаа. Энэ дундаас 2 мм зузаантай 10 кг жинтэй хамгийн сайн ган хамгаалалт чанар чансаагаараа 4 мм зузаантай 5 килограммын хөнгөн цагаан хамгаалалтай ойролцоо байв.
Гэхдээ ган хамгаалалт яахын аргагүй хямд үнээрээ давуу талтай юм.
Бидэнд бат бөх чанараараа туршилтын ялагчтай тун ойролцоо очих №6 дугаартай хамгаалалт их дажгүй санагдлаа.

АЧААЛЛААС ҮҮСЭХ ХОНХОЙЛТ

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТОДОРХОЙЛОЛТ


ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН ЗӨВЛӨМЖ

Кастерын хамгаалалт тодорхой тогтсон шалгуурт дүйцэж байх ёстой. Эдгээр нь үйлдвэрээс ирдэг хуванцар хамгаалалтад нэмэлтээр суурилуулж моторын доод хэсгийг давхар хамгаалах үүрэгтэй байдаг. Хэрвээ хуванцар хамгаалалтыг зүгээр дуурайлгаад хийчихсэн бол хэт нүсэр бөгөөд хүнд болчихдог.

Хэрвээ хуванцар хамгаалалт агааржуулагч нүхтэй бол эдгээр нүхийг кастерийн хамгаалалт дээр мөн адил гаргах ёстой. Ийнхүү агааржуулалтыг хийж өгөхгүй бол моторын тос халдаг. Хэдийгээр онолын хувьд энэ нь 2-3 градус л халдагч ийм эрсдэл хийгээд хэрэггүй биз ээ.

Үүнд, тосны нүх гээд өөр төрлийн нүх суваг гаргах шаардлагагүй юм. Хамгаалалтын дотор хэсэг рүү тос урсаж орж л таарна. Тэгээд ч илүү нүх гаргах нь хамгаалалтын бат бөх байдлыг алдагдуулна. Хамгаалалтыг ээлжит техникийн үйлчилгээний үед тос солиход болон моторын доод эд ангийг шалгахад авч болно. Гэхдээ үйлчилгээ хоорондын хугацааг 15,000 - 20,000 км гэж бодоход хамгаалалтыг аваад буцааж суурилуулах нь тийм ч төвөгтэй ажил биш юм.