МАШИНЫГ ЗӨВ УГААХ 5 ДАРААЛАЛ №159
Автомашиныг зөв угаах 5 дарааллыг танилцуулж байна. Доорх дарааллаар угааснаа будагны насжилт уртсаж, өнгө алдалт удаашрах болно. Дээрээс нь тоос тогтох нь хүртэл багасаж эдийн засаг болоон сэтгэл ханамжинд эерэгээр нөлөөлнө гэдгийг амлаж байна.
Автомашиныг угаахдаа гаднах тоос, шороо бохирдлыг даралттай усаар булхуулан угааж цэвэрлэх хэрэгтэй. . Автомашин арчилгааны хувьд "угаах", "цэвэрлэх" гэдэг өөр тусдаа ойлголтууд. Хэдийгээр тэд төстэй сонсогдож боловч "угаах", "цэвэрлэх" нь процессийн хувьд өөр хоорондоо маш олон зүйлээр ялгаатай. "Угааснаар" автомашины гадаргуу дээр тогтсон сул бохирдол болох тоос шороо, удаагүй шувууны цангас зэрэг арилдаг.
"Автомашины гадаргуу дээрх бохирдлыг даралттай ус цацаж эсвэл хувингаар ус асгаж цэвэрлэнэ. Ингэж усаар булхуулан угааснаар автомашины гадаргуу дээрх шороо, тоос нь будаг, лаканд зураас үүсгэхгүй байх нөхцлийг бүрдүүлдэг" "Усаар булхуулаад арилахгүй бохирдлыг тусгай цэвэрлэх порлоныг, цэвэрлэх өнгөлөх зориулалттай хөөсрөх чадвартай шампуньтай хослуулан угаах хэрэгтэй. Автомашин угаагч шампун, порлоноор угаахдаа: 1. Порлоноо усаар бүрэн норгоно 2. Порлондоо шампунаа бага хэмжээгээр дусаана 3. Порлоноо сайн хөөсрүүлнэ 4. Авто машины гадаргууг хөөстэй порлоноороо тойрог хэлбэрээр арчин угаана" Автомашины гадаргууг хөөсөөр угаасны дараа цэвэр усаар хөөс, загалыг арилтал булхуулан угаана. Гадаргуу дээрх усыг бүрэн хаттал арчина. Учир нь угаах явцад автомашины гадаргуу чийгтэй байх нь тоос, шороо гэх мэт элдэв бохирдлыг татаж бохирдуулдаг.
" Аяга таваг угаагчаар машин угаах нь машины будганд халгүй, бүр илүү үр дүнтэй байдаг гэдэг нийтлэг ойлголт жолооч нарын дунд түгээмэл байдаг. Энэ бол маш том эндүүрэл!" "Автомашины зориулалттай машин угаагч нь pH-ын хувьд тогтвортой байдаг (pH гэдэг хүчиллэг шүлтлэгийг илэрхийлэгч бөгөөд усны pH тогтвортой буюу саармаг байдаг) бөгөөд автомашины будгыг хамгаалах, өнгийг сэргээх тусгай орцуудыг оруулж өгсөн байдаг. " " Угаалгын бодисууд гадаргуугаас бүх зүйлийг хуу авч, хяхтнасан гөлгөр байдлыг бий болгодог найрлагтай. Машины гадаргуу хяхтнасан гөлгөр байнаа гэдэг нь машины гадаргуу өөрөө ямар ч хамгаалалтгүй болсоны шинж юм. Олон удаагын угаалтаар угаалгын бодис таны машины гадаргууд байсан өнгөлөгч вакс, силикон болон полимер гээд бүх л зүйлийг хуу хаман одно. Эдгээр хамгаалалтын давхаргууд алга болсоны дараа угаалгын бодис таны машины будганд агуулагддаг ""амь оруулагч тоснуудыг"" авч эхлэх ба өөрөөр хэлбэл таны машины будаг исэлдэж, өнгөө алдах нь хурдаснаа гэсэн үг." Цэвэр усаар зайлна. "1. Fairy-тэй хэсэгт ус тогтож байгаа 2. Shampoo-тэй хэсэг ус тогтохгүй гөлгөр байгаа" Усаар зайлсны дараа хуурай болтол ус сайн шингээдэг алчуураар арчих хэрэгтэй "1. Аяга таваг угаач бодисоор угаасан хэсгийг алгаараа илэн мэдрээд үзэхэд алганд жижиг ширхэгүүд мэдрэгдэх болно 2. Автомашины гадаргуу угаах зориулалттай шампуниар угаасан хэсгийг алгаараа илэн мэдрэхэд алганд юу ч торж мэдрэгдэхгүй толигор байх болно"
Машины гадаргуу дээр барьцалдсан, угааж арчихад хэцүү бохирдол болон гадаргуу руу орсон дефект болох зураас, сэв, царап зэргийг арилгах нь "цэвэрлэх" алхамд орно. " Автомашинаа угаасны дараа /""угаах"" процессийн талаар өмнөх хуудсаас уншина уу/ та хуруугаараа машиныхаа гадаргууг илж үзээрэй. Та ямар нэгэн товгор мэдэрсэн үү? Хэрэв мэдэрсэн бол энэ бол гадаргуу дээрх бохирдол бөгөөд гадаргуутай барьцалдсан байдаг. Иймэрхүү бохидлуудыг та хөндлөн чиглэлээс харахад л хялбархан таних ба ерөнхийдөө цайвар өнгөтэй машины хувьд хойд болон доод хэсгүүдэд үүссэн жижиг, бараан толбууд юм. Цаг хугацааны туршид эдгээр бохирдуулд таны машины будгын өнгийг алдуулж, өнгөлөг байдлыг булаах болно." " Аз болоход эдгээр хүнд бохирдол, дефектүүдийг аюулгүйгээр болон хялбараар арилгадаг сүүлийн үеийн бүтээгдэхүүнүүд Монголд сонголттойгоор худалдаалагддаг болсон байна." "Гадаргуу дээрх бохирдол Дээд бичгүүд: (зүүнээс баруун) 1) Шувууны цангас, 2) тоос, 3) Модны давирхай, 4) металлын үйрмэг (зозоор), 5) замын хар, 6) будаг Доод давхарганы бичгүүд: (дээрээс эхлэн орчуулав) 1) Лак 2) Будаг 3) Суурь будаг 4) Машины кузов" "Гадаргуу руу орсон дефект Дээд бичгүүд: (зүүнээс баруун) 1)идэгдсэн сэв, 2) сэв зураас & царап, 3) исэлдсэн хэсэг, 4) толбо Доод давхарганы бичгүүд: (дээрээс эхлэн орчуулав) 1) Лак 2) Будаг 3) Суурь будаг 4) Машины кузов"
"Сэв, зураас, царап зэрэг гадаргуу руу орсон дефектийг compound (сэв зураас арилгагча) ашиглан бүрэн арилгах боломжтой. Үүнийг хэрэглэхдээ зориулалтын алчуур хэрэглэдэг." "Compound-аа алчуурандаа түрхэж, автомашины гадаргуу дээгүүр жигд тараан зүлгэх маягаар үрнэ. Авто өнгөлгөөний машинтай бол жигд тарааж зөөлөн үрж өнгөлнө. Ингэснээр автомашины лакны гадаргуу дээрх жижиг бохирдлууд арилаж ваксан өнгөлгөө хийх суурийг бэлдэж өгдөг. " Хуурай цэвэр алчуураар тослоггүй болгож гадаргууг гөлгөр болтол нь арчина. Бүрэн жигд арчисаны дараа цэвэр, хуурай гараар илээд үзээрэй. Гадаргуу маш гөлгөр болсон байх бөгөөд жижиг ширхэгүүд алга болж мэдрэгддэггүй.
"""Өнгөлөх"" гэдгийг та ваксдаж өнгөлөхтэй бүү андуураарай. Ялангуяа автомашины угаалгын газрууд ваксдахыг өнгөлөх гэж буруу ярьдаг. Сүүлийн үед автомашин арчилгааны үйлдвэрлэгч нар бүтээгдэхүүндээ төрөл бүрийн нэр өгч, нэр томъёог сольж хэрэглэснээр Монголчууд төдийгүй гадаадынхан ч будилцгаадаг болсон. Алмаз эрдэнийг өнгөлнө гэж ярьдагтай адилаар автомашиныг ""өнгөлөх"" гол зорилго нь алмаз эрдэнэ мэт гялалзуулах. Автомашинаа толь мэт тунгалаг гялбаатай болгохыг хүсдэг автомашины хорхойтонуудын хувьд ""өнгөлөх"" нь маш чухал арчилгааны шатлал. Энэ шатлалд ашигладаг бүтээгдэхүүнийг зарим тохиолдолд гялалзуулахын хажуугаар хөнгөн сэв, царапыг арилгахад ашигладаг. " хуурай гадаргуу дээр гялалзуулах найрлага бүхий өнгөлгөөний суурь бүтээгдэхүүнийг жигд цацах хэрэгтэй. Цацсаны дараа минутын дараа тусгай зориулалтын даавуу бүхий алчуураар арчиж өнгөлнө. Автомашины гадаргууг бүрэн хатсаны дараа тусгай зориулалтын өнгөлөн, гялалзуулах зориулалт бүхий алчуураар гялалзтал нь арчих хэрэгтэй Ингэж өнлөгөх нь дараагийн ваксдах өнгөлгөөнд зураасгүй, гялалзсан гадаргууг бэлдэж өгдөг.
"""Вакс"" гээд байгаа нь одоогийн угаалгын газруудад ашиглаад байгаа өнгөлөгч нар юм. Энэхүү ваксанд полимер, силикон болон лав хэлбэрийн тос агуулагддаг тул эдгээр элементүүд нь машины гадаргууг бүрхэж, хамгаалалтын нимгийн бүрхүүл үүсгэж өгдөг. ""Вакс"" нь хамгалаахаас гадна машиныг гялалзуулах, өнгийг сэргээж харагдуулдаг ба зарим өнгөлөгчний хувьд нэмэлт орцоосоо хамааран ус тогтоохгүй байх, хөнгөн сэв болон царапыг арилгах зэрэг ашиг тустай байдаг. Орчин болон жолоочийн арчилгааны өөр өөр байдлаас хамааран ваксын байх хугацаа өөр өөр байдаг. Америкийн автомашины арчилгааны мэргэжилтэнгүүд жилд машинаа 3-4 удаа өнгөлөхийг зөвлөдөг. Үүнээс олон дахин өнгөлөх нь мэдээж хэрэг сайн." "Вакс" гээд байгаа нь одоогийн угаалгын газруудад ашиглаад байгаа өнгөлөгч нар юм. Энэхүү ваксанд полимер, силикон болон лав хэлбэрийн тос агуулагддаг тул эдгээр элементүүд нь машины гадаргууг бүрхэж, хамгаалалтын нимгийн бүрхүүл үүсгэж өгдөг. "Вакс" нь хамгалаахаас гадна машиныг гялалзуулах, өнгийг сэргээж харагдуулдаг ба зарим өнгөлөгчний хувьд нэмэлт орцоосоо хамааран ус тогтоохгүй байх, хөнгөн сэв болон царапыг арилгах зэрэг ашиг тустай байдаг. вакс хэрэглэн өнгөлөхдөө автомашины гадаргуу маш цэвэрхэн, хуурай байх хэрэгтэй байдаг. "Ваксдахад автомашины гадаргуу цэвэрхэн, хуурай, ваксдахын өмнөх цэвэрлэгээ, өнгөлгөө хийгдсэн байх хэрэгтэй. Дээрхи шаардлагууд хангагдсан тохиолдолд ваксаа өөрт нь дагалдан ирдэг зориулалтын порлоныг үл мэдэг чийглэх хэрэгтэй. Ингэснээр вакс багахан зэрэг чийг авч порлонд хэт том ширхэгтэй, зузаан наалддаггүй бөгөөд жигд нимгэн түрхэгддэг. Одоо автомашины гадаргуу дээр порлонд түрхэгдсэн ваксаараа тойрог хэлбэр үүсгэн жигд түрхэн өнгөлнө. " "Ваксаа жигд түрхэн өнгөлсний дараа 1-2 минут автомашины гадаргуу дээр ваксыг бага зэрэг сэврээх хэрэгтэй. " 1-2 минут сэврэсний дараа тусгай зориулалтын технологиор хийгдсэн өнгөлгөөний алчуур буюу ваксыг өөртөө шингээж авдаггүй Polish төрлийн алчуураар цагийн зүүн дагуу жигд арчаад цагийн зүүн эсрэг жигд арчих хэрэгтэй. Аяндаа арчих тусам алчуур автомашины гадаргуу дээр торохгүй гулгаж өнгөлөхөд илүү амархан болдог. "Тусгай өнгөлгөөний алчуураар сайтар арчсаны дараа хуурай, цэвэрхэн гараараа чийгтэй, ваксдахын өмнөх өнгөлгөө хийгээгүй өнгөлсөн хэсгийг зааврын дагуу зөв өнгөлсөн хэсэгтэй харьцуулан илээд үзээрэй. Ихээхэн ялгаатай болохыг мэдэж урьд өмнө нь буруу өнгөлүүлж байснаа гайхах болно. " Манайхны буруу өнгөлүүлж, өнгөлдөг чийгтэй, ваксдахын өмнөх өнгөлгөө, цэвэрлэгээ хийгдээгүй ваксдсан автомашины гадаргуу зааврын дагуу зөв ваксдан өнгөлсөн хэсгийг алгаараа илж мэдрэхээс гадна нүдээрээ сайн ажиглавал нилээд их ялгааг мэдрэх болно.
Автомашины дугуйг хэрхэн цэвэрлэж, өнгөлөх вэ? Тоос, шороог цэвэрлэх Автомашины дугуйг цэвэрлэхдээ хамгийн түрүүнд усаар сайн угааж, тоос шорооноос нь бүрэн салгаараа. Дан дугуйгаас гадна дотор карланаа бас сайтар цэвэрлээрэй Угаах Автомашины зориулалтын шампунь, угаагч бодисоор дугуйн бөөр, хээний хэсэг зэргийг зөөлөн үстэй сойз, зориулалтын порлоноор сайтар угааж цэвэрлээрэй. Анхаарах: Зориулалтын бус цэвэрлэгээний бодисууд нь автомашины дугуйн резинийн чанарыг муутгадагийг анхаараарай. Хөөс, бохирдлыг усаар цэвэрлэх Угааж цэвэрлэхэд үүссэн хөөс, бохирдлыг усаар сайтар зайлж цэвэрлэх хэрэгтэй. Хуурай болтол нь арчих Ус чийгийг хурдан хугацаанд хаттал нь арчих хэрэгтэй. Учир нь нойтон хэвээр удаан байвал элдэв тоос, шороо наалдаж бохирдуулдаг. Дугуйг өнгөлөх "Угааж, цэвэрлэж, хатаасны дараа дугуйг илүү өнгөлөг болгох мөн дугуйн резинд тэжээл, бага хэмжээний чийгшил өгөх өнгөлгөөг хийнэ. Дугуйг өнгөлөхдөө автомашины дугуйн зориулалтын өнгөлөгчийг хэрэглэх хэрэгтэй. Өнгөлөгчөө дугуйн зөвхөн бөөр хэсэгт жигд /цацаж/ түрхэх ба 1 минутын дараа зориулалтын порлоноор жигд арчиж өнгөлнө. " Анхаарах: Автомашины дугуйн замтай харьцах хээн хэсгийг өнглөж болохгүй. Учир нь автомашины дугуй замтай харьцаж явдаг учир дугуйн замтай барьцалдах чадварыг сулруулах аюултай.
"Автомашины дугуй нь тоос шороотой замтай байнга харьцаж явдаг учраас автомашины бусад эд ангиас хамгийн амархан бохирддог хэсэг байдаг. Мөн жолооч нар өвөл, зуны улиралд цаг агаарын байдал, замын онцлогт тааруулан автомашиныхаа дугуйг сольж хэрэглэдэг. Автомашиныхаа дугуйг солихдоо хэрэглэж байсан дугуйгаа тоос, шороо, элдэв бохирдлоос нь бүрэн цэвэрлэж хуурай болгон, хуурай, сэрүүн газар хадгалаарай. Хэрэв бохир, чийгтэй хэвээр бөөрөөр нь давхарлан хурааж хадгалавал дугуйн резинийн чанар муудан шинж чанараа бага багаар алдаж язрах, хэт халуун, нарны шууд тусгал газар хадгалбал хатаж муудан амархан илэгдэж, муудах нөхцөл бүрддэг.