HYBRID ХӨДӨЛГҮҮРТ ЯМАР ТОС ХИЙВЭЛ БЕНЗИН БАГА ЗАРЦУУЛАХ ВЭ?
Сайн байцгаана уу? Би Доктор Авто Сүлжээ ХХК-ийн худалдааны зөвлөх Ц.Минийхүү байна. Автомашин хэрэглэгчийн мэдлэгийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хайбрид машинд ямар тос хийх талаар зөвлөгөө бэлдлээ.
Хайбрид хөдөлгүүртэй машин энгийн машиныг бодвол жолоодлогын явцаас хамаарч бензин мотор нь олон дахин асаж унтардаг. Олон асаж унтрах нь хөдөлгүүрийн ачааллыг ихэсгэж бензин зарцуулалтыг нэмэгдүүлдэг. Тиймээс аль болох шингэн 0W20 зэрэглэлтэй тос хийвэл зарцуулалт нь багасдаг.
Шингэн тос өөр ямар давуу талтай вэ?
Энгийн машиныг нэг газраас нөгөөд хүргэхэд ганц л удаа асаахад болдог. Харин хайбрид машин энэ хооронд олон дахин асаж унтардаг учраас моторыг найдвартай тослох шаардлагатай тулгардаг. Хэрвээ өтгөн тостой бол насос моторыг асах үед бүрэн тосолж амждаггүйгээс эд анги элэгдэлд ордог.
Харин шингэн тостой бол насос моторыг асах үед бүрэн тосолж элэгдлээс хамгаалдаг. Тиймээс үйлдвэрлэгчийн зааврын дагуу шингэн тос хийвэл бензин бага зарцуулаад зогсохгүй хөдөлгүүрийн насжилтыг уртасгадаг.
Нэг үгээр хайбрид моторт зориулсан тосыг тайлбарлавал
- Зууралт багатай учраас түр унтарсан бензин хөдөлгүүрийг дахин асаахад зарцуулах энерги бага. (20)
- Шингэн учраас түр унтарсан бензин хөдөлгүүрийг дахин асаахад тослох шаардлагатай хэсэгт түргэн очиж чадна. (0w)
Эх сурвалж: www.cardoctor.mn