ЦАХИЛГААНЖИЛТ ЮУНААС ҮҮСДЭГ ВЭ? №06

Автомашиндаа суух гээд бариулдаа хүрэхэд час гээд л тог цохидгийг санаж байна уу? Өвөл хүн бүхэнд тохиолддог үзэгдэл. Тийм ч сайхан зүйл биш. Цахилгаанжилт юунаас болж үүсдэг, түүнээс урьдчилан сэргийлэх аргуудыг тантай хуваалцъя.

Бүх эд зүйлд байдаг хасах болон нэмэх цэнэгүүд шүргэлцсэнээр цахилгаанжилт үүсдэг. Ялангуяа хуурай агаартай өвлийн нөхцөлд цахилгаанжилт үүсэхдээ амархан байдаг. Автомашинд суух эсвэл буух үед цахилгаанжилт хамгийн их үүсдэг. Жолоо барьж байхдаа хөдлөх, суудлаа налах болон хөндийрөхөд хүний биед цэнэг үүсэж байдаг. Харин буух, суух үед автомашинд хүрэхэд цэнэг гадагшилж цахилгаанжилт явагдана.

Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд буух үедээ автомашины төмөр хэсгээс барьж байгаад буух. Суух үедээ эхлээд түлхүүрээрээ автомашиндаа хүрсний дараа бариулаасаа баривал цахилгаанжихаас сэргийлж болно.

Нейлон материал амархан цахилгаанждаг, хөвөн даавуу гэх мэт байгалийн материалууд бага цахилгаанждаг. Тиймээс нейлон хувцасныхаа дотор талд даавуун хувцас өмсөж байхыг зөвлөж байна.

Арьстай шууд шүргэлцдэг дотуур хувцсаа сонгохдоо даавуун материалтайг нь сонгож байгаарай. Хэдий байгалийн материалууд цэнэг хуримтлуулдаггүй ч гутлын хувьд хүндрэл үүсдэг. Ихэнх гутлууд резин ултай бөгөөд резин нь хүний биед хуримтлагдсан цэнэгийг гадагшлуулдаггүй.

Хамгийн амархан арга бол гутлын улаа аль болох чийгтэй байлгах. Албан байгууллууд, айл өрхүүд үүдний шалавч аа аль болох чийгтэй байлгавал цахилгаанжилтаас бага ч болов сэргийлж чадна.