ДАКАР РАЛЛИ 2009 ОНЫ АВАРГА GINIEL DE VILLIERS: ДАКАРТ ЯМАР Ч БАТАЛГАА ӨГӨХ БОЛОМЖГҮЙ
2013 оны Goodwood автоспортын фестивалийн шилдэг жолоочоор Dakar Hilux багийн Жиниэль тодорсон юм. Энэхүү шагналыг багийн бүх гишүүдэд олгодог бөгөөд арын албаны инженер, аюулгүй албаныхан болон мөн зураглаач нар ч мөн адил хамрагддаг.
Ралли болон авто уралдааны шилдэг тамирчдын нэг Жиниэль де Вильерс (1972 оны 3-р сарын 25-нд төрсөн) 2009 оны Дакар Ралли уралдаанд түрүүлсэн гэдгээрээ алдартай. Энэ амжилтад хүрэхийн тулд дөнгөж 4 настайгаасаа өөрийн уралдааны гараагаа анх эхэлсэн байна.
Тэрээр Өмнөд Африкийн Бэрридейл дахь гэрийнхээ ферм дээр анх картинг болон трактороор уралдаж өсжээ. Уралдаанд дуртай аавынхаа тусламжтайгаар 90-ээд оны дунд үеэс Жиниэль жижиг клубын уралдаанаас touring уралдаануудад оролцох болсон байна. Өмнөд Африкийн аварга шалгаруулах уралдаанд 1997-2000 оны турш дөрвөн жил тасралтгүй түрүүлснээр тэрээр өөрийн нэрийг дэлхийд таниулсан юм.
Энэ өндөрлөгөөс Жиниэль өөрийн уралдааны төрлийг бартаат замын уралдаан болгон сольж 2003 оноос Дакар Раллид уралдаж эхэлсэн байна. Тун удалгүй тэргүүлэгчдийн нэг болж, 2009 онд аварга болсон юм. Сүүлийн 5 жил Дакар Раллид тэрээр Өмнөд Африкийн Imperial Toyota-д орж Toyota Hilux багийн өмнөөс уралдах болсон бөгөөд 2012 онд 3, 2013 онд 2, 2015 онд 2-р байрт тус тус орсон.
- Бидэнтэй цаг гарган ярилцаж байгаад баярлалаа, Жиниэль. Та өөрийн карьерийн турш тойрог замын болон бартаат замын уралдаанд амжилттай оролцсоор ирсэн. Нэг төрлөөс нөгөө төрөлд шилжиж аль алинд нь амжилттай өрсөлдөхөд хэр хүндрэлтэй байсан бэ?
Энэ шилжилт миний хувьд төлөвлөөгүй зүйл байсан. Би тойрог замын тэмцээнд маш сайн уралдаж, touring аврага шалгаруулах уралдаануудад хэд хэд түрүүлээд байлаа. 2000 онд touring уралдаанууд уналтад орж эхэлсэн мөн үйлдвэрлэгч нар ч ийм төрлийн уралдаанаас гарч эхэлсэн. Тухайн үед надад үнэндээ өөр сонголт байгаагүй. Тэр үед би Nissan-тай ажилладаг байсан, тэд хэрэв хамтын ажиллагаагаа цааш үргэлжлүүлэхийг хүсвэл бартаат замын уралдаанд явах шаардлагатай гэсэн. Тэгээд би яагаад үгүй гэж? Би өөрийгөө сорих дуртай, үзээд алдъя гэж шийдсэн.
Би тэднийг Дакарт оролцох төлөвлөгөөтэй байсныг мэдэж байсан, энэ нь ч миний сонирхлыг татаж байв. Энэ бол миний хийхийг хүс байсан зүйлсийн нэг. Надад боломж олдсон учраас боломжоо ашиглан хичээж, хурдан хугацаанд суралцаж эхэлсэн. Эхэндээ маш олон тест, сорил өгч, замаа уншиж сурах шаардлагатай болсон, эдгээрийг шалгуурыг давгүй туулж өнгөрөөд, үүнээс хойш 12 удаа Дакарт оролцоод байна.
- Хүмүүс Дакар Раллиг хатуу ширүүн уралдаан гэдэг. Энэ бүхэнд техник талаасаа хэрхэн бэлддэг вэ?
Дакар бол дэлхийн хамгийн чанга хатуу уралдаан. Уралдахад мөн түрүүлэхэд хамгийн хэцүү уралдаан, учир нь энэ маш урт замыг туулж, мөн маш олон янзын зам дээгүүр машинаа жолоодно, дээрээс нь далайн төвшнөөс дээших өндөрт уралддаг. Тэнд маш олон зүйл таныг түрүүлэх тэр бүү хэл барианд ороход тань зогсоож болно. Иймээс таны хийж чадах зүйл бол маш олон удаа тестэлж, боломжийн хэрээр бэлтгэж хичээх хэрэгтэй мөн машинаа хангалттай сайн бэлтгэх ёстой.
Дакарт оролцоход нийт багаас маш их хичээл зүтгэл шаарддаг. Танд бүх талын мэргэшсэн механик болон инженерүүд хэрэгтэй. Гэвч эцэст нь аль баг нэгдэн нийлж сайн бэлтгэж чадсан нь илүү километр явж, хамгийн хурдан замаа туулна, тэр багийг төлөөлж чи шагналын тавцанд гардаг гэсэн үг.
- Тэгвэл жолоочийнхоо хувьд та энэ бүх хүнд хэцүү шалгуурт өөрийгөө хэрхэн бэлтгэдэг вэ?
Энд нууц зүйл ердөө ч байхгүй. Би ердөө өөрийгөө энэ бүхэнд чадах чинээгээрээ зохицсон болгох хэрэгтэй гэдэгт итгэдэг. Би биеийн хүчний хувьд маш хүнд бэлтгэл хийж, өөрийгөө тэмцээнд тохирох хүртэл нь уралдааны өмнө өөрийн фитнесс дээр дасгалаа хийдэг.
Дакарын эхний долоо хоногийн уралдааныг хангалттай давж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Гэхдээ 2 дахь долоо хоногоос бие ядарч эхэлдэг. Хэрэв хэт их ядарвал анхаарлаа алдаж эхэлнэ, ингэснээр алдаа гаргаж, уралдаанаа дуусгаж чадахгүйд хүрнэ гэсэн үг. Иймээс анхаарлаа маш сайн төвлөрүүлэх хэрэгтэй бөгөөд цаг үргэлж зөв шийдвэр гаргаж чаддаг байх шаардлагатай.
- Тэгвэл Hilux-ийг бусад Дакарт уралддаг машинуудтай харьцуулахад ямар давуу талтай гэж боддог вэ?
Сүүлийн дөрвөн жилд би Hilux жолоодож байна. Түүний бат бөх чанар маш сайн. Бидэнд ямар ч механик гэмтэл эсвэл тийм аюултай эвдрэл уралдааны үед тохиолдож байгаагүй. Ийм ч учраас бид сүүлийн 4 жилд шагналын тавцан дээр зогсож чадсан юм.
- Та сүүлийн жилүүдэд Imperial Toyota багаараа 2 болон 3-р барууд эзэлж байна. Дараа дараагийн уралдаанд ямар төлөвлөгөөтэй байна?
Дакарт ямар ч баталгаа өгөх боломж байхгүй боловч бид мэдээж түрүүлэхийг хичээх болно. Бид 2-р байранд орж байсан, 3-р байранд орсон, мөн 4-р байранд ч орсон. Бид үүнийгээ илүү сайжруулж амжилтаа ахиулахыг туйлын ихээр хүсэж байна. Бид өөрсдийн амжилтаа дээшлүүлж түрүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа.
Мэдээж маш хэцүү өрсөлдөөн тэнд болж байдаг, тиймээс энэ бүхэн хялбар байхгүй нь ойлгомжтой. Ямартай ч бид амжилт гаргахын тулд бүхий л нөөц бололцоогоо ашиглах болно гэдгээ хэлье!
Эх сурвалж: www.cardoctor.mn