ПРЕМЬЕР ЛИГИЙН КАПИТАНЫ МАШИН 2015
Английн Премьер Лиг /цаашид Премьер лиг гэх/ (англ. Premier league) нь Англи улсад хөл бөмбөгийн клубүүдийн дунд зохион байгуулагддаг өндөр зэрэглэлийн лигийн тэмцээн юм. Английн хөлбөмбөгийн клубүүд лигийн тогтолцоогоор тоглодог бөгөөд дээд лиг нь юм. 20 клуб амжилтаасаа шалтгаалан дэвшин орж ирэх болон доод лиг рүү улирах шатлалаар хувьсаж байдаг.
Премьер лиг улирлын наймдугаар сараас он дамнан тавдугаар сар хүртэл үргэлжлэхдээ баг тус бүр 38 тоглолт хийх ба нийт 380 тоглолт болно. Ихэнх тоглолтууд Бямба, Ням гарагуудад явагддаг. Английн санхүүгийн зах зээлийн томоохон байр суурийг эзлэгч Barclays Bank лигийг ивээн тэтгэдэг бөгөөд лигийг Barclays Premier League гэж дуудах нь ч бий.
1888 онд үүсгэн байгуулагдсан Английн Хөлбөмгийн лигийн нэг хэсэг Хөлбөмбөгийн лигийн нэгдүгээр дивизийг 1992 оны хоёрдугаар сарын 20-нд Премьер лиг нэршилтэй болгон тоглолтын дүрэмд ч өөрчлөлт оруулсан албан ёсны байгуулагдсан өдрийг дээрх хугацаагаар тооцдог.
Дэлхийн хамгийн их мөнгөний эргэлт явагдаж байдаг энэ лиг нь 2007-08 оны улиралд л гэхэд 1.93 тэрбум фунтын (3.15 тэрбум долларын) орлого орсон баримт байдаг ажээ. Европын лигүүдийн эхэнд бүхий л үзүүлэлтээрээ сүүлийн таван жил явж байгаа бөгөөд Испаний Ла Лиг болон Италийн Сериа А лиг дараа нь жагсдаг билээ.
Нийтдээ 44 клуб Премьер лигт өрсөлдөж байсан ч өдгөөг хүртэл Арсенал (3 ), Блэкберн Роверс (1), Челси (3), Манчестер Юнайтед (12)Манчестер Сити(2) гэсэн дөрвөн клуб л түрүүлсэн түүхтэй (эх сурвалж | www.wikipedia.mn). Харин эдгээр 20 багийн ахлагчууд ЯМАР МАШИН УНАДАГ ТАЛААР МЭДЭЖ АВЦГААЯ! Челсигийн ахлагч John Terry 235000 еврогоор Rolls-Royce Wraith загварыг үнэ цохиж авсан байх юм. Харин 2-р байранд 200.000 еврогоор Wayne Rooney өөрийн Vanquish загвараар оржээ.
Эх сурвалж: www.cardoctor.mn