LAND CRUISER 70 - ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ЗОГСООНО
Нэгэн мэдээ дуулгах гэж байна. Харамсалтай нь муу мэдээ. Юу вэ гэвэл алдарт энэхүү цуврал маань аюулгүй байдал болон утаан шаардлагыг биелүүлж чадахгүйгээс цаашид үйлдвэрлэл нь зогсох болж байна.
Энэ жилийн эхээр 30 гаруй жил үйлдвэрлэгдсэн Ланд Ровер Дефендер загварыг албан ёсоор үйлдвэрлэхээ зогсоосон. Харин энэ удаад Тоёота Ланд Круйзер 70 буюу 1980-аад оны үед гарсан SUV-г олон янзын шаардлагын улмаас ирээдүйд үйлдвэрлэхээ болих гэж байна.
Ланд Круйзер 700-ийг 1984 оноос үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд өдийг хүртэл ажлын морь гэсэн имижээ алдахгүй шинэчлэгдсээр ирсэн юм.
ЗАРИМ НЭГЭН ОРОНД ЦӨӨН ТООГООР
Ямартай ч хамгийн өндөр хэрэглээтэй Австрали улс энэ тоонд орсон байна. Ингэснээр 5 жилдээ санаа зоволтгүй зөвхөн Австралид зориулагдсан үйлдвэрлэгдэнэ гэж төлөөлөгчийн газраас нь мэдээлсэн байна.
Харин явсных нь дараа түүний орон зайг хэн эзлэх бол. Тоёота энэ байрыг Hilux болон Ланд Круйзер 200 цувралд өгөх сонирхолтой байгаа аж.
Эх сурвалж: www.motorauthority.com