САЛОНЫ АГААР ШҮҮГЧЭЭ ЯАЖ СОЛИХ ВЭ?

Сүүлийн үеийн бүх машинууд салоны агаар шүүгчтэй болсон. Салоны агаар шүүгч нь гаднаас орж ирэх агаарыг цэвэрлэх, дотор агаарыг цэвэрлэх мөн харшил үүсэхээс сэргийлдэг үүрэгтэй.

Таны машин 2002 оноос хойш үйлдвэрлэгдсэн бол салоны агаар шүүгчтэй байх нь мэдээж.

Агаар шүүгч нь урд зорчигчийн хайрцгийн цаана байрладаг. Үүнийг авч солиход хэцүү биш, элдэв түгжээ хугарах асуудал байдаггүй тул өөрөө хийж сураарай. Шинэ салоны шүүр 9000-55000 хооронд чанар, үүрэг зэргээсээ хамаараад байдаг тул 3-6 сар тутамд аль боломжоороо солиулж байгаарай.

Үр дүнд нь гадны элдэв үнэр, бохирдол салонд орж ирэхгүй, паар, кондишн сайн үлээх давуу талтай. Ингээд зааварчилгатай танилцая.