А/С АЖИЛЛАХГҮЙ ҮЕД ШАЛГАХ ДАРААЛАЛ №280

Та машиндаа сэрүүцэж чадахгүй байна уу? бүлээн үлээгээд байна уу? тэгвэл доорх дарааллаар системийг нь шалгаж үзээрэй. Автомашины салон хөргөх систем нь тэр бүрчлэн эвдрээд, фреон алдагдаад байхгүй хийцтэй байдаг. Кузов засварт орох, агрегат засварт орох, фреоны шугамын таг байхгүй болсон үед системийн хэвийн ажиллагаа алдагддаг. Тиймээс доорх дарааллаар оношийг тогтоож үзэх хэрвээ өөрөө шалгаж мэдэхгүй байвал мэргэжлийн байгууллагад хандаж засварлуулаарай.

ҮЛЭЭЛТ МУУ БОЛ

Кондишн ажиллаж байгаа атлаа хүйтэн агаар үлээх хүч нь муу байна уу? Тийм бол хамгийн түрүүнд салоны агаар шүүгчийг шалгаад, муу бол солих хэрэгтэй.

БҮЛЭЭН, ХАЛУУН ҮЛЭЭХ
  1. Салоны үлээх хэмийг хүйтэн дээр тохируулсан хэрнээ бүлээн үлээж байвал капотыг сөхөж эйр кондишний мотор залгагдаж, салгагдаж байгааг шалгах хэрэгтэй.
  2. Хэрвээ мотор татахгүй бол релэйг шалгах
  3. Даралтыг шалгах (мэргэжлийн засварын газарт шалгуулах). Хэрвээ даралтгүй (фреонгүй) бол хаа нэг газраар цоорсон байх магадлалтай.
  4. Эйр кондишний радиатор бөглөрсөн эсэхийг гаднаас нь харж шалгана.
  5. Цахилгаан удирдлага, релэй, эйр кондишний компьютерийн гэмтлээс болж бүлээн үлээх тохиолдол гарна.
ХАГАС АЖИЛЛАХ

Хааз өгөөд явах үед хүйтэн, нормалдах үед бүлээн үлээж байвал эйр-кондишний даралтыг тохируулах хэрэгтэй. Энэ үед зориулалтын фреоноор мэргэжлийн засварын газарт оношлуулж, даралтыг хэвийн хэмжээнд нь тохируулах хэрэгтэй.