УБ ХОТЫН НАРИЙН ШИРХЭГТ ТООСОНЦОР СТАНДАРТААС 3 ДАХИН ИХ
Агаарын бохирдол Улаанбаатар хотод их байгаатай холбоотойгоор 0-15 насны хүүхдүүдийн дунд амьсгалын тогтолцооны өвчлөл тэргүүлэх шалтгаануудын нэг болж байна. О.Чимэдсүрэн нарын 2014 онд судалснаар Улаанбаатар хотод 0-5 насны хүүхдүүдийн дундах амьсгалын доод замын цочмог халдварын нас баралтын 33 хувь нь PM2.5 тоосонцрын бохирдлоос шалтгаалдаг гэжээ.