ЯНДАН МЭДРЭГЧ БУЮУ O2 МЭДРЭГЧ ГЭЖ ЮУ ВЭ? №99

Катализаторын өмнө байрлах яндангийн мэдрэгч нь утааны найрлага дахь хүчилтөрөгчийн хэмжээг удирдлагын компьютерт мэдээлж агаар шатахууны харьцааг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг.

Дутуу шаталт ихэссэн үед хөдөлгүүрийн удирдлагын компьютер катализаторыг хэт халалтаас хамгаалж шатахуун өгөлтийг багасгадаг. ECU буюу удирдлагын компьютер нь яндангийн мэдрэгч - 1, 2-оос авсан мэдээллийг харьцуулан утааны найрлага дахь хорт бодисын хэмжээг (катализаторын ажиллагааг) хянана.

Гэмтлийн шалтгаан:

Яндангийн мэдрэгчид хөдөлгүүрийн тос болон хөргөлтийн шингэн хүрэхэд мэдрэх элемент нь бохирдож мууддаг.
Сорох хоолой, гаргах хоолой гэмтэж цоороход хий үлээгдэх нь яндангийн мэдрэгчийн алдаатай ижил шинж тэмдэг илэрнэ.

Хэрвээ яндан мэдрэгч гэмтвэл доорх алдаанууд түгээмэл илэрдэг.

1. Check Engine шар гэрэл асах

Хэрвээ яндан мэдрэгч гэмтсэн тохиолдолд шар гэрэл асдаг. Энэ нь мэдрэгчийн ажиллагаа доголдсоноос үүсэлтэй. Тиймээс мэргэжлийн засварын газарт хандаж компьютер оношилгоонд оруулж яг юунаас болсон гэдгийг нь оношлуулах хэрэгтэй. Хэрвээ өөр шалтгаанаас бол түүнийг нь засварлуулаад хэвийн болно. Мөн таны машины гүйлт их бол ихэвчэлэн яндан мэдрэгчийг солих шаардлагатай болсон байдаг гэдгийг санаарай.

2. Шатахуун зарцуулалт ихэснэ

Компьютер буруу мэдээлэл авснаар шатахууныг ихээр өгөх ингэснээр холимгийн харьцаа алдагдаж шатахуун их зарцуулах үндэслэл болдог. Хэрвээ энгийнээс илүү их шатахуун шулуунд хэрэглээд байгаа бол ажиллагааг нь механикаар шалгуулаад үзээрэй.

3. Нормальдах үед доголдох

Яндан мэдрэгч нь хөдөлгүүрийн гал, интервал, агаар түлшний харьцаа зэрэг чухал үүрэгтэй оролцдог. Хэрвээ гэмтвэл мотор доголдож эхэлнэ, хүч болно.

СОЛИХ

Хэрвээ таны машины үйлдвэрлэгдээд 15 жил болсон эсвэл 100.0-150.0 км гүйлттэй бол солих хугацаа болсон гэсэн үг юм. Муу мэдрэгчийг сольсноор хорт утаан ялгаруулалт багасах төдийгүй хөдөлгүүр жигд хэвийн ажиллаж, шатахуун зарцуулалт байх ёстой хэмжээндээ, элдэв гэрэл асахгүй байх нөхцөл бүрдэнэ.