ХӨДӨЛГҮҮРИЙН АГААР ШҮҮГЧ СОЛИХ ЗААВАР №334

Үүрэг

Агаар шүүр нь хөдөлгүүрт орох агаарыг цэвэршүүлж, тоос шороог нь шүүх үүрэгтэй. Ингэж цэвэр агаар орсноор хөдөлгүүрийн эд ангийг хамгаалах мөн сорох агаарын дууг багасгадаг.

Солих хугацаа

Ихэнх автомашины үйлдвэрлэгчээс түүнийг солих хугацааг 8-12 сар тутамд эсвэл 10,000 км бүрт сольж байх шаардлагатай гэдэг. Гэхдээ хуурай уур амьсгалтай шороо, тоостой замаар явах, хөдөлгүүрийн эргэлт өндөр явах, хотын бөглөрөөд удаан зогсох зэрэг нь наслалтыг 2 дахин багаар авч үзэх шаардлагатай болгодог.

Энэ нь улиралдаа нэг эсвэл их явалттай бол жилдээ 2 удаа сайн агаар шүүгчээр солих шаардлагатайг илэрхийлнэ.

Бохирдол ихтэй агаар шүүгчийг солихгүй удвал агаар-шатахууны харьцаа алдагдаж шатахууны дутуу шаталт үүснэ. Үүнээс болж хүч алдах, шатахуун 5-10% их зарцуулах, дутуу шаталтаас үүдэлтэй хар утаа хаях, тос хурдан харлах зэрэг олон олон хор нөлөөг бий болгодог.

Бөглөрснөөс, эсвэл хэт их бохирдолтой болсноос:

  • Шатахуун зарцуулалт ихэснэ
  • Хөдөгүүр доголдоно, уулзвар дээр салгална
  • Коллектор түргэн бохирдож, амьсгалах мэт хөдөлгүүрийн эргэлт доголдоно
  • Хөдөлгүүрийн хуруувч, кольц, гильц гэмтэнэ
  • Тос түргэнэ харлана

Агаар шүүгчийг солих 3 алхам

Капотыг нээж, агаар шүүгчийн тагийг салгана. Зарим нь боолтоор зарим нь түгжээгээр түгжсэн байдаг.
Капотыг нээж, агаар шүүгчийн тагийг салгана. Зарим нь боолтоор зарим нь түгжээгээр түгжсэн байдаг.
Хуучин агаар шүүгчийг авч, доторх бохирдолтой хэсгүүдийг цэвэрлэнэ.
Хуучин агаар шүүгчийг авч, доторх бохирдолтой хэсгүүдийг цэвэрлэнэ.
Шинэ агаар шүүгчээ суулгаж, нээсэн дарааллаараа тайлна. Хэрвээ та өөрөө сольж чадахгүй бол авсан газрынхаа механик, борлуулагч нарт хандаарай.
Шинэ агаар шүүгчээ суулгаж, нээсэн дарааллаараа тайлна. Хэрвээ та өөрөө сольж чадахгүй бол авсан газрынхаа механик, борлуулагч нарт хандаарай.

ЦЭВЭРЛЭХ ҮҮРЭГ