ДАВУУ БА СУЛ ТАЛ: КРОПНЫ ХАРЬЦУУЛАЛТ №268

#KNOWLEDGE

Та алийг нь илүүд үздэг вэ? энэ асуултад жолооч нар хуваагдмал байр суурьтай байдаг. Тэгвэл шинэ автомашин авахаас авахуулаад хэрэглээний явц, засвар үйлчилгээ, урсгал зардал, тав тух зэрэг зүйлс нь яг ямар байдаг юм бол оо?

Шаардлага/ТөвшинМеханик vs. Автомат кроп
Круйз контрол сонголтГадаадын хурдны замд круйз контрол горимыг ихээр ашигладаг. Гэхдээ ихэнх механик кроптой машинд энэ функц байдаггүй.
Жолоодлого:Машины үнэ: МТ нь мэдээж хямдхан. Шинэ машины хувьд $1000 хямдхан.
Хэмнэлт:АТ хурдны хайрцгийг бодвол МТ нь 5%-15% бага шатахуун зарцуулдаг. Энэ нь замын нөхцөл болон жолоодох арга барилаас хамаарч өөрчлөгдөнө гэдгийг анхаараарай.
Засвар үйлчилгээ:МТ нь урсгал үйлчилгээний зардал тийм ч үнэтэй биш. Засварлах хөлс бол Ат-г бодвол бүр ч хямд.
Үр ашиг:МТ нь илүү үр ашигтай.
Бөглөрөлд:Энд бол яах аргагүй АТ нь ялна. Зогсож, явах зэрэгт автомат нь илүү амар.
"Мэдрэмж":Найз охиныхоо сэтгэлийг хөдөлгөмөөр байна уу? Механикийг сонго. Уралдмаар байна уу? Бас л механикийг сонго. Күүл харагдмаар байна уу? Бас л механик. Тав тухтай жолоодохоос бусад бүх зүйлсд механик л танд тусална.
Жин:Механик кропны жин нь автоматыг бодвол илүү хөнгөн байдаг.
Хөргөлт:Автомат кроп халалт авахдаа хурдан байдаг.

Дээрх хүснэгтээс механик кроп илүү гэдэг нь харагдлаа. Гэсэн ч яагаад механик кропны зах зээл хумигдаж, автомат кропных өргөжиж байгаа юм бол. Тайлбар:

  • Жолооч нар тав тухтай байдлыг илүүд үздэг. Үүний тулд 1000 доллар илүү гаргах нь тийм ч том асуудал биш.
  • Бас тийм хол замд явахад круйз контрол функцийг ашиглаж өөрт амраар жолоодох боломжтой.
  • Автомат арааны горимыг хаана, яаж ашиглахаа мэдэж байхад л болно. Харин механик бол зүүн хөлөө хэрхэн удирдах, хаана яаж, унтраахгүй, ухасхийхгүй хэрхэн явах гэх мэт олон зүйлсийг мэдрэх, мэдэх шаардлагатай болдог.

ДҮГНЭЛТ:

Автомат кроптой машины фэнүүд түүнд илүү мөнгө зардаг ч тийм ч хангалттай сайн үр нөлөөллийг авч чаддаггүй. Хааз, тоормосоос өөр зүйлс дээр гишгэдэггүй тул механик кропыг ашиглах талаар маш сул ойлголттой байдаг. Гэхдээ л хамгийн чухал нь тав тух шүү дээ. МЕХАНИК vs АВТОМАТ ХУРДНЫ ХАЙРЦАГ дугаар #1-ийг ЭНД дарж уншаарай.