МАШИНАА УНТРААЖ ШАТАХУУН АВЧ БАЙГААРАЙ №275
Орчин үеийн машины түлшний савны тагийг гүйцэд чангалж байх хэрэгтэй. Гүйцэт чангалаагүйгээс болж хянах самбар дээр check engine гэрэл асдаг. Дагаад шарвалтаас хамгаалах систем болон бусад системийн анхааруулах гэрлүүд асдаг.
Шалтгаан нь бакинд байгаа ууршсан бензинийг хөдөлгүүрт оруулах эсвэл бакин дахь бензин доошлох үед агаарын даралтыг тэнцвэржүүлэх EVAP системийн ажиллагаа доголдож анхааруулах гэрлийг асаадаг.
Мөн хөдөлгүүрийг унтрааж бензин аваагүйгээс болж гэрэл асах боломжтой болдог. Унтраагаагүй үед дээрх систем идэвхтэй ажиллаж байдаг бөгөөд агаарын даралтыг зохицуулж чадахгүйн улмаас анхааруулах гэрлийг асаадаг сул талтай.
Олон хэрэглэгч үүнийг мэдээгүйгээс болж эвдрээгүй банкны (түлшний савны) тагийг өндөр үнээр дахин авах, компьютер оношилгоонд орох гэх мэтээр цаг зав, мөнгөө үрдэг.
Эх сурвалж: www.cardoctor.mn