СУУДЛЫН БҮСИЙГ ХЭРЭГЛЭХ ШАЛТГААН

Аюулгүйн бүсний талаарх бидэнд түгээмэл байдаг төөрөгдөл болон бодит байдал, фактууд. Доорх инфографикийг мэдэж авснаар та ирээдүйд хамгаалагдах боломжтой.

Төөрөгдөл: Залуусын хувьд жолоочийн суудлын бүсийг бүслэх нь тийм чухал зүйл биш. Тэд өөрсдийгөө сайн жолооч гэж боддог.
Факт: Залуу хүмүүсийн хувьд зам тээврийн осолд хамгийн их орох эрсдэлтэй байдаг Зам тээврийн осолд өртсөн 18-34 насны эрчүүдийн 65% нь аюулгүйн бүсийг зүүгээгүйн улмаас амиа алдсан судалгаа байдаг.

Төөрөгдөл: Хэрэв хол явж байгаа эсвэл хурдтай яваагүй л бол суудлын бүс бүслэх шаардлага байхгүй.
Факт: Дийлэнх хүнд хэлбэрийн автомашины аваар осол гэрээс 25 минутын зайд, 60 км/цагаас бага хурдтай явж байхад тохиолдсон байдаг. Өдөр тутам тогтмол явдаг зам ч мөн аюултай.

Төөрөгдөл: Аваар ослын үед суудлын бүс биднийг өвтгөдөг.
Факт: Ослын үед автомашины эд ангиуд зорчигч, жолоочид гэмтэл учруулж болзошгүй байдаг. Харин аюулгүйн бүс таны амыг аварч чадах цөөн хэдэн зүйлсийн нэг юм.

Төөрөгдөл: Пикап, жийптэй бол бусад машинаас илүү аюул багатай.
Факт: Автомашины төрлийг үл харгалзан суудлын бүсийг зүүж явах нь аливаа аваар ослын үед амьд гарах хамгийн сайн ганц арга. Түүнчлэн пикап, жийптэй явж байгаад суудлын бүсээ зүүгээгүйн улмаас амиа алдсан тохиолдол жижиг суудлын тэрэгнийхээс их байдаг.

Төөрөгдөл: Арын суудалд сууж яваа зорчигч нар суудлын бүс зүүх шаардлага байхгүй.
Факт: Машины арын суудалд сууна гэдэг нь суудлын бүс зүйхгүй байх шалтгаан болохгүй. 2014 онд арын суудалд сууж явахдаа осолд өртсөн зорчигчдын 58% нь суудлын бүсээ зүүгээгүйн улмаас амиа алдсан судалгаа байдаг.

Төөрөгдөл: Суудлын бүсийг зүүнэ гэдэг нь сайн дурын асуудал. Хувь хүний сонголт.
Факт: Суудлын бүсийг ЗХД-ийн дагуу бүх зорчигч жолооч нар зүүх ёстой. Бүс зүүхгүй хөдөлгөөнд оролцох нь маш аюултай. Үүнээс болж автомашины ослын үед жолооч, зорчигч нар хүндээр гэмтэж, бэртэх цаашлаад амь насаа алдах эрсдэл маш өндөр байдаг.