ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХЭЭ ШИНЭЭР СОЛИХ, ҮРЭГДҮҮЛСЭН БОЛ ЯАХ ВЭ?
ҮНЭМЛЭХ ҮРЭГДҮҮЛЖ ШИНЭЭР ХЭВЛҮҮЛЭН АВАХ БОЛ
Жолоочийн үнэмлэх үрэгдүүлсэн бол дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
- Хүсэлт
- Иргэний үнэмлэхийн хуулбар эсхүл иргэний үнэмлэхийн лавлагаа.
- Эрүүл мэндийн тодорхойлолт /цусны бүлэг тогтоолгосон./
- Жолооны үнэмлэхийн мөнгө 12500 төгрөг тушаасан баримт. /Дансны дугаар: 900012408, Хүлээн авагч банк - Төрийн сан банк, Хүлээн авагч байгууллага - ЦЕГ-ын СХГазар/
Жич: Жолоодох эрхийн үнэмлэх үрэгдүүлсэн тохиолдолд 21 хоногийн дотор хэвлэж олгоно.
ҮНЭМЛЭХ СОЛИУЛЖ ШИНЭЭР ХЭВЛҮҮЛЭН АВАХ БОЛ
Жолоочийн үнэмлэх хуучирч муудсан, хуучин шар үнэмлэх солиулах бол дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
- Иргэний үнэмлэхийн хуулбар эсхүл иргэний үнэмлэхийн лавлагаа.
- Цээж зураг 1% /3х4см/
- Эрүүл мэндийн тодорхойлолт /цусны бүлэг тогтоолгосон./
- Жолооны үнэмлэхийн мөнгө 12500 төгрөг тушаасан баримт. /Дансны дугаар: 900012408, Хүлээн авагч банк - Төрийн сан банк, Хүлээн авагч байгууллага - ЦЕГ-ын СХГазар/
- Хуучирч муудсан, хуучин шар үнэмлэх
Жич: Жолоодох эрхийн үнэмлэх солиулсан тохиолдолд ажлын 3 хоногт хэвлэж олгоно.
Эх сурвалж: Албан ёсны зөвшөөрөлтэйгээр ЗаРулем Монголиа сэтгүүлээс бэлтгэв.