ПАРИС: 2000 ОНООС ӨМНӨ ҮЙЛДВЭРЛЭГДСЭН ДИЗЕЛЬ МАШИНЫГ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХЫГ НЬ ХОРИЛОО

#NEWS

Францын нийслэлд 2000 оноос өмнө үйлдвэрлэгдсэн машиныг агаарын бохирдол үүсгэдэг учраас явахыг хориглоод байна. Тус хуулийг даваа гаригт танилцуулсан бөгөөд он, шатахууны зарцуулалт, хорт утаа ялгаруулалтаар нь 6 бүлэг хэсэгт хувааж ээ.

Ямартай ч 1997-2000 оны хооронд үйлдвэрлэгдсэн бүх дизель хөдөлгүүртэй машиныг LEVEL5 ангилалд багтааж, урд салхины шил дээр нь илэрхийлэх наалт наах болсон байна. Ингэснээр тухайн тээврийн хэрэгслээр хотын замаар зорчих боломжгүй болжээ. Энэ нь нийт 32 сая машины 6% нь хотоор зорчих боломжгүй болсон гэсэн үг аж.

Харин 1997 оноос өмнө бүртгэгдсэн ачааны машин, автобусыг ангилалд оруулаагүй байна. Энэ нь ажлын өдрүүдэд өглөө 8 цагаас орой 20 цаг хүртэл хотод жолоодож болохгүйг илэрхийлж байгаа гэнэ.

Үүнтэй уялдаад 3.60 еврогийн үнэтэй нийтийн тээврээр бүтэн өдөр зорчих боломжтой “pollution ticket” тасалбарыг гаргаж байгааг зарлалаа. Уг нь бүх нийтийн тээврийг үнэгүй болгох арга хэмжээ авсан ч өдөрт 4 сая еврогийн алдагдал хүлээж байсан учраас ийм арга замыг ашиглах болжээ.

Дээрх каталогийн систем нь хуучин систем болох тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох системийг үр ашиггүй учраас халж оронд нь шинээр гарч ирж буйгаар онцлог юм байна.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.