PCV КЛАПАН ШАЛГАХ & ЦЭВЭРЛЭХ №329

Бид өмнөх дугаараар PCV клапан бөглөрвөл тос дундрах боломжтой талаар дурдаж байсан. Харин энэ удаад хэрхэн цэвэрлэх болон шалгах аргийг танилцуулая. PCV клапанг 30.000-50.000 км тутамд солих шаардлагатай гэж үйлдвэрлэгчээс зөвлөдөг. Харин түүнээс өмнө муудсан эсэхийг тогтмол шалгаж байгаарай.

Арга 1:
  • PCV клапан нь хөдөлгүүрийн тагны ойролцоо, тос хийдэг тагны хажууд ихэвчлэн байдаг. Тайлахдаа 12 түлхүүрээр ашиглана.
  • Энэ үед гуурсыг салгахгүй байх бөгөөд хэвийн ажиллаж байгаа эсэхийг клапангийн нэг үзүүрт хуруугаа нааж мэдэх боломжтой. Хэвийн ажиллаж байвал хүчтэй сорох нь мэдрэгдэнэ.
  • Энэ үед сэгсрээд дахин сорж байгаа эсэхийг шалгах бөгөөд хэвийн бус байвал солих, цэвэрлэх шаардлагатайг илтгэнэ.
Арга 2:

Хөдөлгүүрийн тосны тагийг авч оронд нь зузаан цаас тавина. Хэрвээ PCV ажиллаж байвал хөдөлгүүр ажиллаж байх үед цаасыг сорох нь мэдрэгдэнэ.

АРГА 3:

  1. Зураг дээрх аргаар шалгана. Клапанг салгаад цилиндрийн таг талаас нь үлээнэ. Энэ үед агаар чөлөөтэй нэвтрэх ёстой.
  2. Харин нөгөө талаас нь үлээхэд бага зэргийн бараг үлээгдэхгүй байх шахуу байх ёстой.

Хэрвээ дээрх 2 алхмыг хийхэд доголдож байвал солих, цэвэрлэх шаардлагатай.

Хэвийн бус бол солих, цэвэрлэх шаардлагатай.
  • Цэвэрлэхдээ клапанг салгаад коллектор цэвэрлэгчээр ямар ч хоггүй, зэвгүй, тосгүй болтол цэвэрлэнэ.
  • Түүний дараа буцааж угсраарай.
  • Хэрвээ солих шаардлагатай болсон бол зөвхөн шинийг л авч хийгээрэй.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.