АМОРТИЗАТОРЫН ТӨРӨЛ БОЛОН АЖИЛЛАГААНЫ ТАЙЛБАР ТОЛЬ №335

Хуучны ном материалд зөөллүүр нэрээр хэрэглэдэг байсан, харин одоо амортизатор гэж ярьж хэвшсэн энэ эд ангийн ажиллагааг сонирхоцгооё. Цул биетээр оршдог энэ сэлбэг автомашинд онцгой нөлөөтэй. Хурдлах, тоормослох, эргэх, тав тухыг хангахад гол үүрэгтэй оролцдог тус бүтээгдэхүүнийг нэлээд олон төрлөөр сайжруулан ашиглаж байна.

Пүрш нь автомашины өндрийг хадгалах үүрэгтэй бол амортизатор нь түүн дээр ирсэн савалгааг дарах үүрэгтэй байдаг. Ингээд өргөн хэрэглэдэг хувилбараас танилцуулъя.

Monotube Damper - Дан голтой амортизатор

Ашиглах загвар: Audi A4, Mazda MX-5 Miata

Тос болон хийг, шингэнийг тусгаарлагчийг ашиглаж дан хөндийд байлгана. Цохилтын хүч ирэхэд цилиндр дотор бүлүүр гүйнэ. Бүлүүрийн шахах даралтаар агаар нягтарч доош сууна. Эргээд нягтарсан агаар тэлж, тусгаарлагчийг түлхэхэд бүлүүр дээш гүйнэ.

Twin-Tube Damper - Давхар голтой амортизатор

Ашиглах загвар: Cadillac CT6, Chevrolet Impala, Ram 1500

Нэрнээс нь ойлгомжтой харагдаж байна. Гадна болон дотор хоолойтой. Гадна хоолойд агаар байх бол дотор талд шингэн байна. Харин нэг онцлог зүйл байгаа нь даралтын бүлүүрийн хавхлага гэдэг зүйл хамгийн доор нь байгаа. Энэхүү хавхлага болон шахах, татах бүлүүрт амьсгалах ялтсан хуудсууд бий.

Дээрээс шахалт ирэхэд даралтын бүлүүрийн амьсгалах нүхээр тос дамжиж гадна хоолой руу шахагдана. Харин татагдахдаа нь гадна хоолойд нягтарсан агаараар түлхүүлнэ.

Internal-Bypass Damper - Тохируулгатай амортизатор

Ашиглах загвар: Ford F-150 Raptor

Нисдэг пикап гэдэг Фордын F-150 загвар түгээмэл ашигладаг. Хүчнээс хамаарч явалтыг 50% хүртэл нэмэгдүүлдэг онцлогтой. Шахалтын үед дотор хоолойд байх нүхээр тос орж, шахалтын бүлүүрийн хойноос (цэнэглэх нүхээр) түлхэгдсэн хүчээрээ дахин түлхэж өгдөг.

Харин түлхэх үед цэнэглэх нүхээрээ буцан гарч бүлүүрийг дээрээс нь дарах хүчийг нэмэгдүүлдэг. Тохируулгатай гэдгийн учир нь энэхүү нүхний диаметрийг өөрчилснөөр түлхэх, татах хөдөлгөөнийг хязгаарлаж ажиллагааг зохицуулдаг байна.

Magnetorheological (MR) Damper - Соронзон амортизатор

Ашиглах загвар: Cadillac CTS-V, Chevrolet Corvette, Ferrari 488GTB, Lamborghini Huracán

Амортизаторын хөдөлгөөнийг зохицуулах хавхлага түүнд байдаггүй. Дан голтой амортизатор шиг бүтэцтэй ч татах түлхэх бүлүүрийн хавхлага нь цахилгаан соронзон гүйдлийн хүчээр ажилладаг Magnetorheological гэх соронзон үйрмэг шиг материалтай байдаг. MR-д гүйдэл өгөхөд, гүйдлийн хэмжээнээс шалтгаалж тогтвортой, деформацлагдах төлөвт орсноор бүлүүрийн хөдөлгөөнийг хязгаарлаадаг.

Spool-Valve Damper - Ороомог хавхлагатай амортизатор

Ашиглах загвар: Chevrolet Camaro ZL1 1LE, Chevrolet Colorado ZR2

Тун энгийнээр илэрхийлбэл шахах хүчнээс хамаарч бүлүүрийн хавхлага хэлбэрээ өөрчилнө. Ингэснээр хүчтэй түлхэхэд бага онгойж тосны эргэлтийг хязгаарлах боломжтой аж. Уламжлалт хавхлага нь энгийн 2 дисктэй түлхэлтийн хүчийг дамжуулдаг байсан бол үүнийг эвдэж уян хатан ажиллах чадвартай болсон нь энэ аж.

null

null

null

null

Electronically Controlled Damper - Электрон удирдлагатай амортизатор

Ашиглах загвар: Ford Focus RS, Infiniti Q50 and Q60, Volvo S90

Уламжлалт ажиллагааг электрон удирдлагын блоктой (ECU мэдээлэл дээр үндэслэн) хослуулснаар замын нөхцөлд байдалд нөлөөллөө өөрчилж чаддаг амортизаторын загварыг гаргаж авсан байна. Дан болон давхар голтой амортизаторын хувилбарт аль алинд нь уг загварчлалыг ашиглах боломжтой байдаг.

Жишээ нь давхар голтой амортизатор дээр хоолойн гадна байх хийн даралтыг нэмэлт - зохицуулах үйлчилгээтэй савны туслалцаатай удирдсанаар замын нөхцөлд тохируулсан ажиллагааг бий болгодог. Нэг үгээр хэлбэл электрон удирдлагаас мэдээлэл авч, хийг компрессороор тохируулснаар амортизаторын ажиллагаа удирддаг байна.

Дээрх нийтлэлд ашигласан Англи-Монгол орчуулгыг хүргэж байна. Зарим зүйлс нь алдаатай бол уншигч та бүхэн залруулаарай (Desktop хувилбар дээр үзэх боломжтой).

Англи нэршил
Монгол орчуулга
Compression shims
Шахалтын бүлүүр
Rebound shims
Таталтын бүлүүр
Floating divider
Шингэн тусгаарлагч
Outer, inner tube
Гадна, дотор хоолой
Rebound check valve
Таталтыг шалгах хавхлага
Base valve compression shims
Даралтын бүлүүрийн хавхлага
Bypass holes
Буцаах нүх
Refill holes
Цэнэглэх нүх
Floating divider
Шингэн тусгаарлагч
Base valve compression shims
Шахалтын бүлүүрийн үндсэн хавхлага
Electronically controlled valves
Электрон удирдлагатай хавхлага
Port shape determines damping rate
Ачааллаас хамаарч нүхний хэлбэрийг өөрчилнө
Compression spool valve
Шахах ороомог хийцтэй хавхлага
Rebound spool valve
Татах ороомог хийцтэй хавхлага
Electromagnetic coils
Цахилгаан соронзон пүрш
Oil
Тос
Nitrogen
Азот
Special feature
Тусгай нэмэлт бодис

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.