TOYOTA MARK X ZIO

1-р үе A1# (2007он - )

2005 оны Токион авто шоуд FSC гэсэн нэгэн концепт загвар тавигдсан нь Mark X Zio байсан юм. Ингээд 2007 оны 9 сарын 26- аас цоо шинэ загвар гэгдэн гарсан бөгөөд  сарын дундаж борлуулалт 4000 ширхэг байсан. Минивэн болон вагон загварын дундуур хийсэн загвар юм.

Үндсэндээ бол Mark II Blit гэсэн вагон загварын оронд гарсан үргэлжлэл гэдэг утгаар Японы зах зээлд худалдаалагдаж байгаа юм.

Mark Х нь хойд хөтлөгчийн N платформыг ашиглах байгаа бол Mark Х Zio нь урд хөтлөгчтэй MC платформыг ашиглаж бөгөөд гадна дотно дизайн гээд бүх юмаараа хоорондоо ялгаатай бөгөөд Марк Х гэсэн нэр л адилхан юм. Нийт өндөр нь 1550 мм учраас давхар лифтэн зогсоолд байрлуулах боломжтой.

FSC концепт загвар

4+Free гэсэн концептooр хийсэн учир 4 ширхэг тусдаа суудал+седан загварын,+вагон загварын,+минивэн загварын гэсэн 3 төрлийн суудлын зохион байгуулалттайгаар гарчээ. 3-р эгнээний суудал нь түр зуур хэрэглэх аваарын суудал хийцтэй. Хэрэглэхгүй үед бүтээх боломжтой юм.

  • Урд хөтлөгчтэй ба 4WD гэсэн загвар бий бөгөөд 3.5 литрийн хөдөлгүүрийг 4WD загварт тавиагүй юм.
  • Эхний 1 сарын  борлуулалт нь дундаж үзүүлэлт болох 4000-аас давж 5117 ширхэг, 2 дахь сардаа 4198 ширхэг борлуулагдсан ба адил нэртэй Mark X-ийн борлуулалт ч тэрхэн хугацаанд даган маш түргэн өссөн боловч 3 дахь сардаа мөн л маш хурдан унаж 1649 ширхэг зарагдсан байна.
  • 2008 оны 8 сарын 18-нд 240F ба 240G хувилбарт суурилсан урд нүүр хойд гэрэл, эмблемүүдийг хар сувдан өнгөнд оруулсан, толь дээрээ дохионы гэрэл, руль дээрх хөгжмийн удирдлага хийж, аюулгүй байдлыг дээшлүүлэн цайвар цэнхэр металлик өнгийг нэмэн нийт 4 өнгөний сонголттойгоор Blackpearl limited хувилбарыг шинээр гаргажээ. Мөн 240G хувилбар 7 хүний суудалтай болсон.
  • 2009 оны 2 сарын 16. Спорт хормой, спорт хар суудал хийсэн AERIAL шинэ спорт хувилбарыг борлуулж эхлэв. Мөн бусад хувилбаруудын сайжруулалт хийсэн. Blackpearl limited хувилбарын дээр дурдсан тоноглолууд стандарт тоноглолд шилжсэн.
  • 2009 оны 12 сарын 16. 2.4 литрийн хөдөлгүүр бүхий 4WD загварын хөдөлгүүр, кроп, генераторын ажиллагааны горимыг сайжруулснаар шатахуун зарцуулалтыг багасгажээ. Мөн 240 E-Selection-ын эгнээнд Aerial V-Selection хувилбарыг нэмж худалдаалж эхэлсэн юм. 240 нэртэй суурь хувилбарт 16 инчийн хайлшин обод 4 салаатай руль,  хар спорт суудал тавьж гадна дотно стилийг сайжруулсан. Харин Aerial хувилбарт арьсан бүрээстэй руль, мөнгөлөг рычаг, хаалга онгойлгогч зэргийг хийж, 18 инчийн дугуйг 16 инч болгосноор үнийг хямдруулжээ.
  • 2010 оны 7 сарын 28. Сайжруулалт хийж 5 хүний суудалтай 240 Five Style хувилбар гарсан. 3-р эгнээний суудлыг авч вагон загвартай адил шалан доороо хайрцаг бүхий хувилбар гарсан нь суурь загвараас ч хямд болж чадсан байна. Мөн хөдөлгүүр, кроп, генераторын ажиллагааны горимыг сайжруулснаар шатахуун зарцуулалтыг 25% багасгажээ. Ингэснээр бусад харгалзах татваруудыг 50%, 75% буулгаж чаджээ.
  • 2011 оны 2 сарын 14. Хэсэгчилсэн шинэчлэлт хийгдсэн ба үүгээр хайлшин обод, урд нүүрийн дизайн өөрчлөгджээ. Aerial хувилбар ч илүү спорт төрхтэй болсон байна. Дотор салонд суудлын бүрээс шинэчлэгдэж 350G хувилбарт мебель оруулгатай арьсан бүрээстэй руль тавьж, бүх хувилбарын урд самбар болон хаалганы товчлуурын эргэн тойронд мебель оруулга хийх болсон. Мөн урд хажуугийн суудлын өндөр намыг тохируулдаг болгон  аюулгүйн дэр болон тохируулгатай толгойн түшлэг хийн бүх хувилбаруудын үнийг хямдруулсан юм.