TOYOTA VEROSSA
2001 оны 7 сард Chaser машины дараа үе нь болж гарч ирсэн машин бол Verossa юм.
Хөдөлгүүрийн хувьд 1988 оноос уламжилж ирсэн 2 литрийн 1G-FE хөдөлгүүр ба 2.5 литрийн хөдөлгүүр нь бензинийг цилиндрийн дотор шууд шүршдэг 1JZ-FSE хөдөлгүүртэй юм. Verossa нь 4 хаалгатай седан бөгөөд Verossa VR25 загвар нь турбо хөдөлгүүртэй байсан.
2003 онд урд нүүр, дотор салон нь шинэчлэгдсэн. Энэ машин нь Орост алдартай бөгөөд нийт 24000 ширхэг үйлдвэрлэгдсэн. Ингээд 2004 онд үйлдвэрлэл нь зогссон байна.
Эх сурвалж: www.cardoctor.mn