MARK II
Мark II нь Corona-гийн сайжруулсан загвар бөгөөд 1968 оны 9 сард худалдаанд гарсан юм. Хааш хаашаа хэмжээ нь томорсон ба 4 цилиндртэй 7R загварын 1.6 литрийн багтаамжтай хөдөлгүүртэй, 7R-B болон 8R-B загварын 1.8 литрийн багтаамжтай хөдөлгүүртэй гэсэн 3 төрөл байжээ.
- 1969 онд шинэчлэл хийгдэж 140 морины хүчин чадалтай цагт 200км/ц хурдлах чадалтай болсон байна.
- 1972 оны 1 сард шинэчлэл хийгдэж цуваа хэлбэрийн 6 цилиндр тавьж L Series загвар мэндэлсэн юм. 4 цилиндртэй 1.7 болон, 4 цилиндртэй 2.0-той хөдөлгүүр, 6 цилиндртэй 2 литрийн багтаамжтай хөдөлгүүр бүхий загварууд худалдаанд гарсан.
- 1976 онд хүмүүсийн хамгийн их унах дуртай унаа болсон 3 дахь Мark II худалдаанд гарсан ба тухайн үеийн Америк загварыг тусгасан байжээ.
Энэ үед л анхны Mark II Grand гарсан байна. 6 цилиндртэй 2600 (4M-U), 2000 (M-U), 2000 EFI (M-EU), 4 цилиндртэй 2000 (18R-U) гэсэн хөдөлгүүртэй байжээ. Харин Mark II Grand нь овор хэмжээ нь илүү том бөгөөд 2.6 хөдөлгүүртэй байна. Ингээд 1980, 1984, 1988, 1992, 1996 онууд буюу 4 жил тутамд шинэ загвараа сайжруулан гаргасан юм.
1-р үе 1968 он-1973 он
1-р үе 1968 он-1973 он вагон
2-р үе 1972 он-1976 он сайжруулсан
2-р үе 1972 он-1976 он
3-р үе 1976 он-1980 он седан
3-р үе 1976 он-1980 он хардтоп
4-р үе 1980 он-1984 он
4-р үе 1980 он-1984 он
5-р үе 1993 он-1997 он вагон
5-р үе 1849 он-1988 он
6-р үе 1984 он-1988 он
6-р үе 1849 он-1988 он сайжруулсан
7-р үе 1992 он-1996 он
7-р үе 1992 он-1996 он
Mark II Х100 загвар (1996-2000 он)
Хэдийгээр энэ үед эдийн засгийн уналтын үе байсан боловч загвараа шинэчилж, аюулгуй байдлыг илүү их анхаарч жолоочийн болон жолоочийн хажуугийн суудалд SRS аюулгүйн дэр, ABS-ыг бүх машинд тавьсан байна.
- 2JZ-GE, 1JZ-GTE, 1JZ-GE, 1G-FE, 2L-TE гэсэн загвар бүхий хөдөлгүүртэй байжээ.
- Х90 загварт хамгийн том асуудал болоод байсан салоны орон зайг илүү томсгож, хэлбэр загварыг нь ч нилээд өөрчилсөн. Карбон хянах самбар, гар тоормос, автомат арааны бариул зэргийг өөрчлөн тавьсан.
- 1996, 1998 онуудад дахин шинэчлэгдсэн бөгөөд 1998 оны шинэчлэлээр урд нүүр болон хойд гэрлийн загвар өөрчлөгдөж, Mark II Grand-д тавьж байсан 1G-FE хөдөлгүүрийг сольж VVT-i болгосон ба урд нь 7 байсан спикерыг 6 болгосон юм.
Mark II Х110 загвар (2000-2004 он)
Өмнөх бүх загварууд нь 4 хаалгатай рамгүй цонх бүхий загвар байсан бол энэ үеэс crown-тай адилхан 4 хаалгатай седан болж шинэчлэгдсэн юм.
Өмнө нь байсан хөндлөн урт хойд урд их гэрлүүд нь богиносож тууш болж ирсэн төдийгүй салон нь илүү зайтай болсон. 2.5 литрийн багтаамжтай 1JZ хөдөлгүүр тавьсан ба зөвхөн Mark II Grand iR-V-д 2.5 литрийн хөдөлгүүр болон 5 араатай механик хурдны хайрцаг тавьжээ. 2000, 2002, 2004 онуудад шинэчлэгдсэн.
Спорт загварын iR-V болон гранд iR-S нь жирийн iR-V, iR-S болсон ба 2.5 литрийн гранд G-tb нь үйлдвэрлэгдэхээ больсон юм. 2002 онд Mark II-ын 35 жилийн ойд зориулсан цөөн тооны шинэ загвар гарсан. Мөн амортизаторын ажиллагааг хатуу зөөлөн горимтой болгон өөрчилсөн.
Mark II Qualis
1997 онд вагон хэлбэрийн Mark II Qualis загвар худалдаанд гарсан ба Camry Gracia-ийн загварыг ашиглан урд хөтлөгчтэй FF болсон юм. SXV20/2.2 литр, NCV20/2.5 болон 3.0 литрийн гэсэн хөдөлгүүртэй байсан. Үүнээс гадна V хэлбэрийн 6 цилиндртэй 3 литрийн 1MZ-FE хөдөлгүүртэй загвар ч гарсан байна.
Марк 2 Блит (2002-2007 он)
2002 оны 1 сард гарсан шинэ загвар юм. 4 болон хойд дугуйгаараа хөтөлдөг вагон загварын суудлын машин бөгөөд гадаад загвар нь Х110-тай адилхан. Хөдөлгүүрийн 1G-FE (VVT-i), 1JZ-FSE (VVT-i), 1JZ-GE (VVT-i), 1JZ-GTE (VVT-i) төрлүүд байсан ба 2006 онд 1JZ-GTE загвар үйлдвэрлэгдэхээ больсон. 2004 онд их гэрэл болон урд нүүр нь өөрчлөгдөн 6 цилиндртэй турбо хөдөлгүүр хэрэглэхээ больж, энгийн хөдөлгүүртэй болсон.
Эх сурвалж: www.cardoctor.mn