TESLA БОЛОН MERCEDES BENZ-ИЙН ШОУРҮҮМИЙГ ХАРЬЦУУЛЦГААЯ

Tesla-ийн хувьд илүү шинэлэг арга барилаар машинаа худалдахаар шийдэж гадаад үзэмжээрээ үйлчлүүлэгчдийнхээ сэтгэлд хүрэхээр ажилласан бол Mercedes Benz-ийн хувьд нэмэлт шинэ зүйл ашиглалгүй уламжлалт арга барилаа хадгалсан байв. 

Автомашин үйлдвэрлэгчдийн хувьд цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж “цахилгаан машин”-д хамаг анхаарлаа хандуулцгаах болсон. Уг жишгээр ажиллаж эхэлсэн Tesla зах зээл дэх акулуудтай өрсөлдөхүйц хэмжээнд хүрсэн байна. 

Tesla бүтээгдэхүүнээ шууд үйлчлүүлэгчдэд худалддагаараа бусад автомашин үйлдвэрлэгчдээс ялгардаг. Шууд худалдана гэдэг нь ямар нэг дистрибьютер байгууллагатай хамтарч ажиллалгүй өөрийн салбар дэлгүүрүүдээр л худалддаг гэсэн үг. 

Харин одоо Tesla-ийн үзэсгэлэнгийн танхим болон Mercedes Benz-ийн худалдааны төвөөр зочилсон сэтгэгдлээ та бүхэнд хүргэе.

Эхлээд Манхаттан дахь Tesla-ийн салбар дэлгүүрээр зочлов

Хамгийн түрүүнд нүдэнд туссан зүйл бол дэлгүүрийн минималист дотоод шийдэл байв. Элдэв хэрэгцээгүй зүйлсээр үйлчлүүлэгчийн анхаарлыг татахгүйг хичээж энгийн хэв маягаар тохижуулсан байх гэж таамаглав..

Бусад бүх авто машин үйлдвэрлэгчдээс илүүтэйгээр дотоод тохижилтод анхаарах үүрэг Tesla-д бий, тэр нь ч шууд худалддаг арга барилтай нь холбоотой.

Дэлгүүрийн тохижилт, худалдаалж буй бүтээгдэхүүн хоорондын зохицолдоо надад Apple-ын дэлгүүрийг санагдуулж байлаа. Үүнээс гадна Tesla машинаасаа илүүтэйгээр брэнд-ээ зарж байх шиг санагдсан.

Дэлгүүрт орсон эхний мөчөөс л найрсаг, тусархуу ажилтан намайг угтаж авлаа. Намайг машин худалдаж авахаар орж ирээгүйг мэдсэн ч түүний хандлага огтхон ч өөрчлөгдөөгүй.

Тэр Tesla-ын бизнесийн загвар, машины хүчин чадал гээд бүгдийг товч тодорхой хэлж өгч байв.

Тэрээр бүхий л томоохон компаниудын найрсаг, чадварлаг үйлчилгээг надад мэдрүүлсэн билээ. Тэр дундаа Apple компанийг илүүтэй санагдуулж байв.

Миний хамгийн эхэнд үг сольсон ажилтан компанийнхаа технологийн шинэ нээлт дэвшлийн тухай ярих хүслээр дүүрэн байж намайг гайхшруулав

Мөн Tesla-д машиныг нь туршилтаар унаж үзэх хэсэг байдаг юм билээ.

Хэрвээ та хүсвэл өөрийн дураар өнгө загвараа дижитал загварчилгааны хэсэгт өөрчилж болно

Харин та машин худалдаж авахыг хүсвэл ажилтан нь таныг компьютер дээр суулган захиалга хийх бүрэн процессыг зааж өгөх болно

Бариста-ийн хэсэг нь хүртэл цэвэрхэн

Дараагаар нь би Mercedes-Benz-ийн худалдааны төвөөр зочлов

Үүднээсээ л дэлгүүрийн уламжлалт хэв маяг нь мэдрэгдэв

Дэлгүүрт Tesla-д байснаас хавь олон машинууд байлаа (Энэ нь мэдээж Tesla-аас илүү олон загварын машин үйлдвэрлэдэгтэй нь холбоотой)

Сүүлийн үеийн зарим загваруудаа бусдаас нь онцолж ийм маягаар худалддаг юм билээ

Үйлчлүүлэгч хүссэн загварынхаа түүхийг том дэлгэцээр уншиж өнгө загварыг нь өөрчилж харж болно

Амрах хэсэг нь ч мөн уламжлалт хэв маягтай ажээ

Дэлгүүрийн өөр нэг давхарт Mercedes-Benz логотой эдлэл хэрэгслүүд худалдаалагддаг

Tesla-д 10 минут хүрэхгүй хугацаанд надаас хэрэгтэй зүйл байгаа эсэхийг асуусан ажилтан Mercedes Benz-д байгаагүй нь хамгийн том ялгааг гаргаж өгч байв.

Мэдээж машин худалдаж авах гээгүй надад үйлчилгээний ажилтны тэгж асуух эсэх тийм ч хамааралтай байгаагүй. Гэсэн ч уг ялгаа нь хоёр компанийн бүтээгдэхүүнээ худалдах арга барилд нь том ялгаа гаргаж өгч байгаа юм.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.