ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МАШИН - МОНТЕНЕГРО УЛС

Энэ дугаарт Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав улсын бүрэлдэхүүнд байсан Монтенегро улсын Ерөнхийлөгчийн машиныг онцолж байна.

Тус улсын эдийн засгийн 70 орчим хувийг үйлчилгээний салбараас буюу аялал жуулчлалаас олдог гэхээр тус улсын хүмүүсийн харилцаа болоод үйлчилгээ ямар төвшинд хөгжсөнийг илтгэх байх. Улсын Ерөнхийлөгчөөр Филип Вужановик ажиллаж байгаа бөгөөд тэрээр өдөр тутмын ажил албандаа энгийн Audi A8 унадаг.