20 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ БУУХИА БИЗНЕС

Мөрөн салбарын удирдлага: М.Сэлэнгэ, Б.Дэлгэрмаа нар

"Доктор авто сүлжээ" ХХК хамгийн анхны франчайз салбараа Замын-Үүдэд есдүгээр сарын 11-нд, удаах Мөрөн салбарын нээлтийг аравдугаар сарын 12-нд тус тус хийжээ.

Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк болон Европын Холбоотой хамтарсан уг төслөөр франчайз эзэмшигчдэд Докторын зүгээс автосупермаркет, сервис үйлчилгээний үйл ажиллагаа жигдэртэл менежментийн дэмжлэг үзүүлж, сургалтын арга зүйгээр хангаж байна.

2021 онд Дорноговь аймгийн Сайншанд, Дорнод, Баян-Өлгий аймгуудад тус тус франчайз салбараа нээхээр судалгаа, сонгон шалгаруулалтын явц үргэлжилж байгаа бол Казахстан улсад Доктор салбар нээх бэлтгэл ажил хийгдэж байна.