ХӨДӨЛГҮҮРИЙН ЭРГЭЛТ ХҮЙТЭНД АСААХАД ЯАГААД ӨНДӨР БАЙДАГ ВЭ? №93

Автомашинууд өвөл хамгийн их иддэг гол шалтгаан бол яах аргагүй хүйтэн температур. Хөдөлгүүрийн бага бензин зарцуулах горим бол хөргөлтийн шингэний температур 85-95 градуст байх үе юм. Өөрөөр хэлбэл хөргөлтийн шингэн хүйтэн үед температур мэдрэгч хөдөлгүүрийн компьютерт мэдээлэл өгнө.

Үүнийг машины их тархи - ECU боловсруулж аль болох хурдан халаах арга хэмжээ авах бөгөөд илрэл нь моторын эргэлтийг өндөр болгох юм. Тийм учраас өглөө хөрсөн машиныг асаахад нормаль өндөр байдаг аж. Энэ үед инжекторын бензин цацах хэмжээ их байдаг, үүнийг дагаад бензин зарцуулалт ч гэсэн нэмэгдэж байдаг.

Зарим жолооч нар маань өвөл болчхоор бензин идэлт 20-50% их болчихлоо гэдэг. Яг үнэндээ хэрвээ хот дотор унадаг, гадаа тавьдаг, их нормалдуулдаг бол ингэж идэж болно.

Хамгийн гол зүйл нь таны явалтаас хамаарна. Дээрх зөвлөгөө шиг хөдөлгүүрийг ажлын температурт аваачих гэж энгийнээс их шатахуун камерт цацаж өгдөг. Хэрвээ бодит зарцуулалтыг тогтоох бол шулуунд л явж үзэх хэрэгтэй. Өөр арга байхгүй. Хотод идэж байгаа идэлтээр машиныг шууд дүгнэх боломжгүй. 1.5сс тэй машин 15 идэж ч болдог.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.