ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МАШИН - БРУНЕЙ ДАРУССАЛАМ УЛС

Ерөнхийлөгчийн машин цувралын энэ дугаарт зүүн өмнөд азийн Энх Амгалангийн орон гэгддэг Бруней улсыг Төрийн тэргүүний машиныг онцолж байна.

Англи, Испанийн колончлолд олон жил дарлуулсны эцэст 1984 онд тусгаар тогтнолоо зарласнаас хойш улс орны хөгжлийн замнал эхэлсэн түүхтэй. Тус улсын эдийн засагт нефть болон байгалийн хийн олборлолт, боловсруулалт голлох үүрэг гүйцэтгээд зогсохгүй дэлхийд экспортын хэмжээгээр 9-т ордог.

Одоогийн султан Хассанал Болкиан 1967 оноос хойш улсыг удирдаж байгаа бөгөөд түүний хамгийн унах дуртай машин нь Rolls Royce Phantom VI. Мөн түүнд тансаг зэрэглэлийн маш олон машин байдаг.

Мэдээж түүний цуглуулга дэлхийн хамгийн том машины цуглуулгад зүй ёсоор тооцогддог. Түүнд цуглуулганд 7000 гаруй машин байдаг гэх бөгөөд үүнд нь 530 Мерседес-Бенз, 350 Феррари, 360 Бентли, 180 БМВ, 175 Ягуар, 160 Порше мөн гараар үйлдэрлэсэн 130 ширхэг Роллс-Ройс 20 Ламборгини байдаг юм байна.

Түүний цуглуулганд байдаг хамгийн үнэтэй машин гэвэл Star of India нэртэй Роллс-Ройс загвар бөгөөд үнэ нь $14 сая ам.доллар юм байна. Үүгээр ч зогсохгүй тэрээр Гиннесийн номонд хамгийн их Роллс-Ройс машины цуглуулгатайгаар бүртгэгдсэн байна.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.