P ГОРИМ ДЭЭР ХААЛГАНУУД АВТОМАТААР UNLOCK БОЛГОДОГ ТОХИРГОО

Тоёота болон Лексус маркийн машинуудад автоматаар хаалгануудыг нээж, цоожилдог функц бий. Нийт 4 горим байдаг бөгөөд үүнд:

  1. Түлхүүрийн ON байрлалд P араанаас өөр араанд шилжүүлэхэд бүх хаалга автоматаар цоожлогдох горим
  2. Түлхүүрийн ON байрлалд бусад араан горимоос P рүү шилжүүлэхэд автоматаар хаалганы түгжээ нээгдэх горим
  3. Машины хурд 20 км/ц ба түүнээс дээш болсоны дараа бүх хаалганууд түгжигдэх горим
  4. Түлхүүрийн байрлал ON-оос ACC эсвэл Lock горимд түлхүүр шилжиж, жолоочийн хаалга нээгдээд 10 секунд болсны дараагаар бүх хаалгууд нээгдэх горимууд байдаг.

Заримдаа энэ бүх горимууд ажиллахаа больчихдог. Хэрвээ таны машин өмнө нь ажиллаж байгаад одоо ажиллахаа больсон бол доорх дарааллаар дахин сануулаад үзээрэй. Дээрх харгалзах тоонуудын тохиргоог тус тусад нь бичиж орууллаа.

Юуны түрүүнд:
  • Бүх хаалгаа хаана
  • Түлхүүрээ ON байрлалд тавина
  • 10 секунд орчим болсны дараагаар доорх тохиргоонуудыг хийнэ
  1. Рьчакны P горим дээр жолооч талын хаалганы автоматаар түгжих кнобыг 5 секунд тасралтгүй дарна
  2. Жолоочийн хаалганы нээх кнобыг 5 секунд тасралтгүй дарна. Энэ үед P горим дээр араа байна.
  3. Арааны байрлал N (P-ээс бусад горим) дээр жолооч талын хаалганы түгжих кнобыг 5 секунд дарна
  4. Арааны байрлал N-горимд жолооч талын хаалганы нээх кнобыг 5 секунд дарна

Хэрвээ бүх зүйлс амжилттай болж байгаа тохиолдолд хаалгануудын түгжээ нээгдэж, цоожлогдоно. Хэрвээ болохгүй байгаа бол магадгүй хэт удаан эсвэл богино хугацаанд түгжээгээ дарсан байж болох юм. Тиймээс дахин эхнээс нь оролдоод үзээрэй.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.