ЗӨВЛӨГӨӨ - МЭРГЭЖЛИЙН ӨНДӨР ТӨВШИНД ПАРКЛАХ АРГА

Магадгүй хүн бүр жолооны курсэд үүнийг сурсан. Гэхдээ л бүгд төгс хийдэггүй шүү дээ. Жолооны курсэд зааснаас арай амархан 2 машины хооронд орж зогсох аргийг та бүхэнд танилцуулж байна. Үүнийг сурснаар маш амарханаар паркалдаг болно гэдэгт итгэлтэй байна сайн тогтоогоод туршаад үзээрэй.

Томъёогоор бол

  1. Мэдээж машин тань багтах боломжтой зайг олно, түүний дараа. Та машиныхаа хойд дугуйг урд машины хойд гупертэй тэнцүүлж харалдаа зогсоогоод рулээ тултал нь эргүүлнэ (зураг дээрх).
  2. Одоо руль дараатай ухарч эхэл. Таны машины зүүн хойд дугуй урдах машинтай нэг шугаманд орсоны дараа рулээ тэгшлэх хэрэгтэй.
  3. Руль тэгширсэн хэвээрээ ухрах бөгөөд баруун хойд дугуй урдах машинтай нэг шугаманд орсоны дараа рулээ тултал нь хариулна. Ингээд л болоо та амжилттай паркаллаа

 

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.