TOYOTA LAND CRUISER

Дэлхийд нэр хүнд сайтай жийп автомашинуудын нэг бөгөөд тэртээ 1954 оноос одоо болтол брэнд нэрээ солихгүйгээр үйлдвэрлэгдэж байгаа  урт түүхтэй Японы автомашин юм. 4 хаалгатай зорчигчийн зориулалттай ба ажлын зориулалттай, мөн 70 гэсэн хөнгөн мөртлөө хүнд хэцүү нөхцөлд зориулсан Landcruiser II гэсэн загварууд байдаг. Мөн энэ загвараас үүсэлтэй  энгийн хэрэглээнд зориулсан 3 эгнээ суудал бүхий Landcruiser Prado загвар үйлдвэрлэгддэг.

  • Өнөөгийн 200 загварт нь LX570-тай нэг суурьтай, V8 хөдөлгүүртэй хувилбар байдаг ба түүнийг Европт Landcruiser V8 гэж нэрлэдэг. (100 загварыг Landcruiser Amazon гэж нэрлэдэг байсан)
  • 100 загварын LX470-тай адил хувилбар нь Японд Landcruiser Cignus гарч байсан бөгөөд Lexus брэнд албан ёсоор япон доо борлогдох болсноор 200 загварт Cignus брэнд гараагүй хасагдаж хэрэглэгдэхээ больсон байна.
  • Landcruiser брэндийн онцгой хүнд нөхцөлд зориулсан 70 загвар нь япон жийпүүдийн хувьд анхны V8 дизель хөдөлгүүртэй 78, 79 гэсэн загвар гарах болсон юм. Гэвч 2004 оны 7 сараас ялгаруулах хорт утаан хэмжээ шинэ стандартыг хангахгүй гэсэн үүднээс борлуулалтыг зогсоосон байна.
  • Харин Landcruiser Prado нь Tacoma/Hilux Surf-тай хөдөлгүүр ба үндсэн суурь, явах ангиуд нь олон зүйлээр ижил юм. Мөн Wagon гэсэн суудлын, Van гэсэн ажлын зориулалттай хувилбарууд бий. Европ, Африкт Прадо биш Landcruiser гэгддэг ба Хойд америкт Lexus GX470 нэрээр худалдаалагдаж байгаа юм.

FJ25 1955-1960

FJ40 1960-1980 Хойд Америк

FJ40 Европ

FJ50 1967-1980

FJ60 1980-1989

FJ81 1987-1990

FJ60 1980-1987

Landcruiser 80 (1989-1998 он)

1989 онд Landcruiser 60-ыг шинэчлэн Landcruiser 80-г бүтээсэн. Хэлбэр хэмжээ нь илүү томорсон ба гол зах зээл нь америк, европ байсан. Өмнөх загвараасаа ялгарах хамгийн том өөрчлөлт нь хүчин чадлын өөрчлөлт бөгөөд Landcruiser 60 нь байнгын 4 дугуйгаараа хөтөлдөггүй байсан бол Landcruiser 80 нь 4 дугуй нь байнгын хөтлөгчтэй болсон.

Гэхдээ STD болон GX загвар нь хойд 2 дугуйгаараа хөтлөхөөр салгадаг байсан. Тэнхлэг нь пүрштэй чулак болсон. 8 хүний суудалтай вагон, 5 хүний суудалтай хагас ачааны гэсэн загвар байсан ба вагон нь бензин хөдөлгүүртэй, хагас ачааны загвар нь дизель хөдөлгүүртэй байсан. Landcruiser 80 нь дээд зэргийн спорт тэрэг юм.

5 хүний хагас ачааны Van аялал зугаалганд унах хүмүүс ч их байдаг. STD-д байхгүй байсан боловч GX–д крылоны хөмсөг хийж өгсөн. Мөн GX-ын сүүлийн үеийн загваруудад вагон, хагас ачааны аль аль нь дизель турбо хөдөлгүүртэй болсон

Landcruiser 100 (1998-2007 он)

1998 онд өмнөх хуучин загварыг сайжруулан бүтээсэн. 1999 оны 1 сард дээд зэргийн Lexus LX470 буюу Lexus худалдаанд гарсан. Гаднаасаа ялгарах онцлог нь Cignus 4 их гэрэлтэй, никель обoдтай ба вагон загварын хөдөлгүүр нь V хэлбэрийн 8 цилиндртэй DOHC 4.7 литрийн багтаамжтай бол, багааж нь том ачааны зориулалттай landcruiser нь 4.2 литрийн дизель турбо хөдөлгүүртэй байна.

Ерөнхийдөө бух загварууд нь 4 араатай, автомат хурдны хайрцагтай боловч, ачааны зориулалттай landcruiser нь 5 араатай механик хурдны хайрцагтай байдаг. Бусад өрсөлдөгчид болох Nissan Patrol, Mitsubishi Pajero зэрэг машинаас зарагдсан тоогоороо тэргүүлсэн юм.

  • 2002 оны 8 сард шинэчлэгдэн автомат 5 араатай болж, хөдөлгүүрийн хүчин чадал нэмэгдэн салон нь өөрчлөгдсөн байна. VX Limited G selection, VX Limited загваруудад стандартаар том хайлшин обoд тавьдаг болсон. Landcruiser 80 нь урд тэнхлэгтээ пүрш, 3 татуурга бүхий хамаарах тэнхлэгтэй /чулактай/ байсан бол Landcruiser 100 нь төмөр гол савааг мушгихад үүсэх  буцах хүч (torsion bar) болон хос гарыг  ашигладаг тэнхлэгтэй болсноор илүү ая тухтай болсон юм.
  • Өмнө нь бөндгөр хэлбэртэй байсан жолооны механизм нь хэвтээ рулийн аппараттай болсноор урд дугуйны эвдрэл их хэмжээгээр буурч, замгүй газраар явах үеийн дугуй хий эргэхээс хамгаалах систем, хийн өргөгч тэнхлэгтэй болгосон. Гоёмсог салон, V8 хэлбэрийн хөдөлгүүрээрээ алдартай байсан ба АНУ-д хамгийн өндөр зэрэглэлийн үнэтэй машинд тооцогддог.
  • 2003 оны хэсэгчилсэн шинэчлэлтээр 4 араатай автомат хурдны хайрцгаас 5 араатай автомат хурдны хайрцагтай болсон.

Landcruiser 105

Гадны худалдан авагч тэр дундаа Австралийн хэрэглэгчдийн хүсэлтээр Landcruiser 80-ын урд тэнхлэгийг Landcruiser 100-д тавьж шинэ Landcruiser 105-г бүтээсэн байна. Голчлон НҮБ, Австралийн хэрэглэгчдэд зориулсан ба 5 араатай механик хурдны хайрцаг, бензин болон дизель цуваа 6 цилиндртэй хөдөлгүүртэй.

Landcruiser 200 (2007 оноос)

2007 оны 4 сард Landcruiser 200 буюу LX570 нь Нью-Йорк-д зохиогдсон автомашины үзэсгэлэн дээр анх дэлгэгдсэн ба тухайн оныхоо 9 сараас худалдаанд гарч эхэлсэн юм. Lexus LX570 нь автомат 6 араатай, V8 бензин хөдөлгүүртэй ба 2007 оны Toyota Tundra-тай адилхан 5.7 литрийн багтаамж бүхий хөдөлгүүртэй /2UR-FE/. Япондоо зарагддаг Landcruiser 200 нь өмнөх landcruiser 100-д хэрэглэж байсан 2UZ-FE хөдөлгүүрийг сайжруулан тавьсан бөгөөд автомат 5 араатай HID гэрэл болон шилэн люк тавигдаагүй.

2008 оны байдлаар дэлхийн 100 гаруй улсад худалдаалагдаж байна. 2009 оны 4 сард шинэчлэгдэн өмнө нь хэрэглэж байсан 2UZ-FE хөдөлгүүрийг халж Crown Majesta, lexus LS460 зэрэгтэй адилхан орчин үеийн хөдөлгүүр болох 1UR-г тавьсан. 318 морины хүчин чадалтай болж буурсан боловч тахир голын эргүүлэх хүч нь 46.9н.м болж нэмэгдсэн ба 6 араатай болж бензин зарцуулалт багассан. Ингэснээр 100-д 14 иддэг болсон байна. Хэрэглэгчдийн хүсэлтээр автомат шилэн люкыг суурилуулах боломжтой болсон.

Харин энгийн хямд загваруудад Toyota  FJ Cruiser-ийн V6 4 литрийн хөдөлгүүрийг тавьжээ. Мөн дизель хөдөлгүүртэй хувилбар бий бөгөөд V8 цилиндртэй болсон байна. Үүний шинэчлэгдсэн загвар нь ZX бөгөөд ZX нь 20 инчийн хайлшин обoдтай /LX570 тай адил/, агаарын эсэргүүцлийг багасгахад зориулагдсан хэлбэртэй, автомат шилэн люктэй, гадаад үзэмж нь илүү спортлог болж ирсэн. Дотоод эд анги нь LX570 тай адилхан,  ZX-ийн 4 дугуйгаараа хөтөлдөг систем болон туулах чадварыг илүү нэмэгдүүлж өгсөн. 2010 оны 7 сард  Landcruiser-ийн 60 жилийн ойд зориулж хаалганы самбар, суудал нь арьсан сонголт нэмэгдэж, хойд багана дээрээ эмблемтэй болсон төдийгүй түлхүүргүй асaах электрон системтэй болсон.

Шинэчлэгдсэн Ланд Круйзер 2016

Өнөөдөр буюу 8 сарын 17-ийн өдөр Японы Осака-д хэсэгчилсэн шинэчлэлт хийсэн Ланд Круйзер 200 загварыг танилцууллаа. Энэ удаагийн шинэчлэлт нь явц дундын 2 дахь шинэчлэлт бөгөөд аюулгүйн хэд хэдэн ситемийг нэмэлтээр санал болгож байгаагаар онцлог юм байна.

Exterior

Капот болон урд нүүрэн хэсгийг бүрэн шинэчилж илүү цул харагдахуйц болгож өөрчилсөн. Загварыг дагасан LED их гэрэл, 18-20 инчийн хайлшин обудыг зэрэглэлээс нь хамааруулж санал болгож байна. Өнгөний хувьд дотоодын зах зээлд худалдаалагдах өнгөн дээр бор болон цэнхэр өнгө нэмэгдэж нийт 9 өнгийн сонголттойгоор худалдаалагдах аж.

Салон

Салонд зөөлөн арьс ашигласан бөгөөд нарийн хийцтэй металл оруулгуудыг хийж өгсөн. Улмаар төв самбарын 4.2 инчийн дэлгэцийг сайжруулж өгчээ.

Технологи - Аюулгүй байдлыг хангах үүднээс доорх зүйлсийг стандартаар суурилуулах болсон

  • Radar cruise control
  • Үргэлжилсэн шугамыг анхааруулагч
  • Өөдөөс ирж байгаа машиныг мэдэрч гэрлээ хол ойр болгох систем

Үе үеийн Ланд Круйзерийн түүхийг системтэйгээр томсгож үзээрэй