TOYOTA PRIUS-ЫН ЕРӨНХИЙ ИНЖЕНЕРТЭЙ ХИЙСЭН ЯРИА

Нэгдүгээр хэсэг: "Бид 1993 онд Prius төслийг эхлүүлэхдээ Prius-т хайбрид систем суурилуулна гэж ердөөсөө ч төлөвлөөгүй байсан юм. Бид анхнаасаа л хайбрид системийг анхааралдаа аваагүй. Гэвч бид 21-дүгээр зуунд юу хэрэг болохыг судалж үзсэн. Үүнээс 2 зүйл хэтэрхий ойлгомжтой болж ирсэн юм: Байгаль орчноо хамгаалах хэрэгцээ ба түлш зарцуулалтыг багасгах хэрэгцээ. Бид үүнийг л сайн мэдэж авсан. Үүнийг мэдэхийн тулд заавал зөн билэгтэй байх шаардлагагүй байсан юм"

Сатоши Огисо-ийн шийдвэрээс бүхэл бүтэн Toyota корпорацын ирээдүй шалтгаалж байдаг бөгөөд түүнд хүлээсэн үүрэг их юм. Ерөнхий инженерийнхээ хувьд тэрээр Prius болон түүний "ах дүүс загварууд"-ыг хариуцан ажилладаг. Дотоод шаталтат хөдөлгүүрээс бусад түлшний элементтэй болон залгуурын хосолмол хөдөлгүүртэй автомашинууд, EV-нууд мөн Огисогийн мэдлийнх.

Би Огисотой дэлхийн хамгийн том (тиймээ, одоог хүртэл) автомашин үйлдвэрлэгчийн Тоёота хотод байрлах төв оффист уулзсан юм. Шинкансен хурдан галт тэргээр Токио хотоос Нагоя хүрэхэд 1 цаг 30 минут шаардлагатай ба цаашаа Тоёота хот руу метрогоор цаг орчим явна. Тоёота компани ирээдүйд надад юу авчрахыг олж мэдэхийн тулд 3 цагийг ингэж зарцуулсан юм.

Би инженерүүдтэй ирээдүйн автомашинуудын талаар ярилцах дуртай. Тэдний хариултууд ихэвчлэн амьдралд маш ойрхон, ямар нэгэн зар сурталчилгаа агуулдаггүй учраас тэр юм. 80-аад оны үед би Вольксваген-ын тэр үеийн инженертэй 21-дүгээр зууны автомашины талаар ярилцаж байлаа. Би түүнээс шууд л хариулт шаардсан. Тэрээр: "Хмм... Тэр 4 дугуй, 1 жолооны залуур, түлшээр хөдөлдөг байна байх" гэж тэр надад хариулж байсан. Түүний ч зөв байсан юм.

Тоёота-гийн төв оффисын барилга 15 давхар ба Cincinnati-ийн тосгондоо гоёдсон харагдаж байлаа. Балгасан хотын дээр Renaissance Center сүндэрлэнэ.Тоёотагийн төв оффис жижиг байшин барилга, үйлдвэрүүдийн дунд далд байрлах ба анзаарахгүй өнгөрөхөд тун амархан. Зогсоол дээр цорын ганц Camry зогсоно.

Хамгаалалтын албаныхан нь тун даруу төлөв юм билээ: Модон ширээний ард суух эелдэг инээмсэглэсэн 3 эмэгтэй миний баримт бичгийг шалгаж үзээгүй бөгөөд улмаар надад "Зочин" гэсэн энгэрийн тэмдэг ч зүүлгэсэнгүй. Инээмсэглэл дүүрэн эмэгтэй "Дозо" гэж хэлснээр би Тоёота-ийн ирээдүйтэй танилцах үүд хаалга минь эхэлсэн юм.

Сатоши Огисо өнгөрөгч 1 сард 50 хүрсэн гэхэд наснаасаа хамаагүй залуу харагдаж байлаа. Түүний бусдаас ялгарах тэмдэг болсон үс засалт нь өнөөдөр арай л өөр байх чинь. Тэр зангиа зүүжээ. Хэт дэгжин бизнесийн өдрүүд Тоёота дээр дууссан бололтой.

Огисо нь Prius-ын багт 1993 онд орохоосоо өмнө Тоёота компанид 10 гаруй жил ажилласан. Тэр амортизаторын мэргэжилтэн байсан аж. Tercel болон Camry-ийн явах эд ангийг зохион бүтээснээр Огисо маш том амжилтад хүрсэн юм байна.

1993 оны намар Тоёота 21 дүгээр зууны автомашин судлалын G21 нэртэй хороог байгуулжээ. "G" нь англиар "Global"буюу дэлхий нийтийн гэсэн утгатай ба "21″ нь 21-дүгээр зууныг илтгэж байгаа юм. Огисо 32 настайдаа энэхүү багт анхны гишүүнээр элсэж байсан байна. Тэрээр Prius багт хамгийн удаан ажилласан хүчин зүтгэгч юм.

1994 оны хавар ерөнхий инженер Такеши Учиямадагийн удирдлага доор их ажлыг эрч хүчтэйгээр эхэлж байсан байна. Огисо дурссанаар:

"Байгаль орчин ба зарцуулалт. Зөвхөн энэ 2 үзүүлэлтийг л бид мөрдөн ажилладаг байсан. Үгүй бол, хэнд ч хэрэггүй хоосон цаас. Бид үүнийг 1995 оны 2 сар хүртэл 1 жил гаруй судалсан. Улмаар энэ үед бид хайбрид хөдөлгүүрийн систем автомашины ирээдүйд хүчтэй нөлөө үзүүлж болохыг олж мэдсэн юм. Судалгааны эцэст, бид нэгэн зүйл дээр бат итгэлтэй болсон бөгөөд хичнээн ярвигтай байсан ч бидэнд хайбрид хөдөлгүүрийн систем зайлшгүй шаардлагатай гэдгийг ойлгосон юм..." гэжээ.

Энэ бол гайхамшигтай зоригтой алхам байсан. Хайбрид хөдөлгүүрийн технологи өөрөө автомашинтайгаа адилхан настай гэж хэлж болно. Бусад компаниуд энэхүү технологиос татгалзаж байх үед Тоёота түүнийг шинэ үеийн системээр сонгосон юм. Audi компани 1997 онд A4 Duo-г үйлдвэрлэхийнхээ өмнөхөн Audi Duo концептийн 3 төрлийг танилцуулсан.

Гэвч энэ нь тэдний хувьд дэндүү том азгүйтэл болж хувирсан юм. Тэд ердөө 60 ширхгийг л үйлдвэрлэсэн байдаг. Овор хэмжээ ихтэй цахилгаан аккумулятор, цахилгаан хөдөлгүүр болон удирдлагыг автомашинд суурилуулан зардал болон хүндийн жинг нэмэн байж тулшээ хэмнэнэ гэдэг инженерүүд, сэтгүүлчдийн санаанд огтхон ч буухгүй байсан юм.

Огисо өнгөрснийг эргэн санаж инээмсэглэн:

"Тэр үед баттерэй, хөдөлгүүр, хянагч зэрэг бүрэлдэхүүн хэсгүүд оврын хувьд маш том, хүнд байсан. Би 4 метрийн урттай, 4 хүн хангалттай суулгаж багтахаар авсаархан тэрэг зурж үзсэн юм. Бусад зай талбай маш хомс байсан ба би тэр том эд ангиудыг хаашаа "шингээхээ" мэдэхгүй байсан юм. Тийм учраас би тэдний хэмжээг маш яаралтай багасгах шаардлагатай болсон. Зургийг харсан инженер болгон, хэлтэс болгон нэг л хариултыг хэлж байлаа:

Тэгэлгүй яахав, энэ бол боломжтой зүйл-ганцхан бидэнд 10 жил л өгчих.

Гэвч тэдэнд тийм их цаг байгаагүй ээ. Харин Тоёота-гийн хувьд Prius бол сар руу хүн нисгэхтэй адил том үүрэг даалгавар болж хувирсан. Гэвч энэ бүхэн 10 жилийн дотор орвонгоороо өөрчлөгдсөн билээ. Огисо хэлэхдээ:

 "1995 оны дундуур бид хайбрид хөдөлгүүрт системийг ашиглахаар эргэлт буцалтгүй шийдсэн. Гэсэн хэдий ч Prius загвар 2 жил хагасын дараа буюу 1997 онд л анх зах зээлд хөл тавьсан юм."

Prius анх гарч ирэхэд, зах зээл түүнд маш эргэлзээтэй хандаж байсан. Үнэ харьцангуй өндөр. АНУ улсад Prius анх 2000 онд орж ирэхэд 1 галлон түлш ердөө л $1.5 ам.доллар байсан юм. Улмаар Тоёота албан ёсоор ашиггүй ажиллаж эхэлснээ мэдэгдсэн бөгөөд Огисогийн хувьд түгшүүрт мөч 2005 онд Prius багийн шинэ ерөнхий инженерээр томилогдсоноор эхэлсэн байна.

 "Маш олон үйлчлүүлэгчид Prius-ын эхний үеийг томоохон шинэ нээлт хэмээн хүлээж авсан. Гэхдээ үнэнийг хэлэхэд Prius-ын эхний борлуулаалтын тоо тун хангалтгүй байсан л даа. Бидний төсөөлснөөс муу дүн үзүүлсэн юм. Сард ердөө 1000 ширхэг л борлогдох жишээтэй.

Prius-ын 2 болон 3 дахь үеийг бий болгоход үйлчлүүлэгчид маань маш их нөлөө үзүүлж, бидэнд хэмжээлшгүй их урам өгсөн. Одоо бол байдал ондоо болсон. Өнөөдрийн байдлаар Япон болон АНУ-ын хамгийн сайн борлуулалттай автомашин бол Prius яах аргагүй мөн болсон билээ."

2011 оны 3 сарын байдлаар Тоёота компани дэлхий даяар нийт 3 сая гаруй Prius автомашиныг борлуулсан байлаа. Гол худалдан авагчид нь Япон болон АНУ-байсан бөгөөд бусад тив буюу Европт хосолмол хөдөлгүүртэй автомашин ховор байдгийн учир нь тэд бензинээ хэмнэхийг хүссэн үедээ дизель машин унадагт асуудлын гол нь оршиж байгаа юм. Хөгжиж буй зах зээлийн хувьд хайбрид хөдөлгүүр бол хэрэгцээгүй эд хэмээн зарим эх сурвалж ярилцдаг бөгөөд 2010 онд БНХАУ-д нэгхэн Prius зарагдсан гэсэн мэдээлэл ч байдаг.

Мэдээж энэ бол хэт ташаа мэдээлэл: 2010 онд БНХАУ-д 60 ширхэг импортлогдсон Prius зарагдсан байдаг байна. Тиймээс Тоёота компани дараа жилийн эхэнд Prius-ийн 3-дугаар үе гартал Хятад дахь худалдаагаа түр зогсоох шийдвэр гаргаж байсан удаатай.

Огисо тун удахгүй хайбрид хөдөлгүүрийн технологи дэлхий нийтээр нь бүрхэнэ гэдэгт бат итгэдэг:

"Товчхондоо бол байгаль орчин болон эрчим хүчний нөөцийн асуудал ирээдүйд хурцадна. Бусад зах зээлүүд ч мөн үүнийг ухамсарлах болно. Цаг хугацааны сонголт л өөр байгаа юм. Япон хамгийн түрүүнд үүнийг мэдсэн бол АНУ 2-дугаарт байсан. 2020-оос 2025 оны хооронд хосолмол хөдөлгүүрийн систем Европ болон хөгжиж буй улс орнуудад зонхилно."

Одоо миний гол асуултаа асуух цаг иржээ. 2020 онд би ямар автомашин хөлөглөх бол? Түлш ашиглах болов уу? Цахилгаанд автомашинаа залгаад ашиглах болов уу? Эсвэл би галт тэргээр явах юм болов уу? Үргэлжлэлийг II-р хэсгээс уншаарай...

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.