2016 LAND CRUISER ИЙМ БОЛОХ УУ?

Өчигдрөөс онлайн ертөнцөд шинэчлэгдэн гарах (facelifted) 2016 эсвэл 2017 оны Тоёота Ланд Круйзерийн зураг дэлгэгдлээ. Энэ зургийн бодит эсэх дээр олон хүн эргэлзээтэй байгаа ч сэтгүүлийн дугаараас сканнердаж оруулсан байгааг харвал жинхэнэ гэдэг нь батлагдана.

Өөрчлөгдсөн зүйлсийг ажиглавал шинэ их гэрэл, шинэ урд гупер, сайжруулсан урд нүүрийн хэсэг, манангийн гэрэл, урд хянах болон салоны голын хэсгүүд шинэчлэгдсэн байна. Үүнээс гадна капот, хаалганы бариул, обуд зэрэг олон зүйлс шинэчлэгдсэн байна.