ДУГУЙНЫ ТАЛААР ТАНЫ МЭДЭХГҮЙ 18 ФАКТ

Дугуйг - машиныг зам дээгүүр явуулахад зориулагдсан энгийн нэг зүйл гэж үзэж болох юм. Гэхдээ түүхийг судалж үзэх юм бол энэхүү резинэн дугуйны талаарх ойлголт арай өөр төвшинд гарна гэдэгт итгэлтэй байна.

  • Автомашин хөгжлийн эхэн үед дугуйг обудтай нь болтоор боох бэхэлдэг байжээ.. Одоо бодвол дугуй солино гэдэг нь их л зугаатай хэрэг байж дээ.
  • Автомашины хөгжлийн эхний 25 жилд бүх дугуй цагаан өнгөтэй байсан байна. Резиний чанарыг нэмэгдүүлэхийн тулд цайрын оксидыг нэмж өгдөг байсан нь өнгийг цайвар болгож цагаан дугуй бий болдог байв.
  • 20-р зууны хоёрдугаар хагаст, судлаачид дугуйны бат бэх байдлыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажилладаг байв. Нефтийн үйлдвэрийн хаягдал болох карбон харыг дугуйны насжилтыг нэмэхийн тулд хэрэглэдэг болсон нь дугуйны өнгийг хар болгосон байна.
  • Анх хажуу бөөр нь цагаан дугуйг бүтээхдээ карбон хар дугуйг цайртай цагаан хажуутай хослуулж зохион бүтээсэн байна. Үр дүнд нь дэлхийн хамгийн анхны цагаан ханатай дугуйг 1914 онд Чикагод Vogue Tyres бүтээсэн байна.
  • Цагаан бөөртэй дугуй нь анхандаа хоёр тал нь хоёул цагаан байсан байна. Автомашинууд онгорхой крылотой байсан учраас машин явж байх үед дугуйн хоёр талыг зорчигчид харах боломжтой байв..
  • Цагаан үсэгтэй дугуй нь цагаан ханатай дугуйны адил загвартайгаар хийгдэж хэрэглээ нь мөн нэмэгдсэн юм. Нэмэлт ажиллагаа нь гэвэл, хар өнгийн резинээр хажуу гадаргууг бүрж, үсэгний хэсгийг харагдуулахаар бүрсэн хэсгийг авдаг байв.
  • 1961 онд Goodyear анх удаа гэрэлтдэг дугуйг туршиж үзсэн байна. Дотор талаас нь гэрлийн чийдэнгээр гэрэлтүүлж өгсөн, бүдэг гэрэлтэх цагаан дугуй үзүүлэн хэвээр үлдсэн юм.
  • Run-flat дугуй нь хийгүйгээр богино зайд явах боломжтой байдаг. Харин хажуу бөөрийг нь зузаатгаснаар 160 км хүртэл явуулж чадахаар болжээ. BMW-ийн ихэнх машинууд RUN-FLAT төрлийн дугуйг хэрэглэдэг.
  • Жил бүр 250 сая гаруй дугуй ашиглалтаас гардаг. Сүүлийн үед дахин боловсруулах технологиуд гарч ирснээр резинийг хайлуулж замын асфалтанд ашиглах эсвэл зүсэж цэцэрлэгжүүлэлтэд ашигладаг болжээ. Зарим компаниуд хуучин дугуйнд шинэ хээ татаж дахин ашиглах тохиолдолд ч мэр сэр бий.
  • Ихэнх шинэ загварын машинууд нөөц дугуйгүй байдаг. Үйлдвэрлэгч нар автомашины жинг багасгаж мөн нөөц дугуйны оронд дугуйг дотороос нөхдөг шингэн нөхөөсийг дагалдуулах болсон.
  • Классик Mini Cooper машин 165 мм-ийн өргөн дугуй болон 10 инчийн обудтай байдаг. Харин шинэ Mini Cooper Clubman 225 мм-ийн өргөн дугуй болон 18 инчийн обудтай. Эндээс дугуйн хөгжлийг харах боломжтой.
  • Хурдыг км/цагаар ихэвчлэн хэмждэг. Гэвч дугуйн хурдны индексийг миль/цагаар хэмждэг учраас эдгээр индекс ялгаатай үзүүлэлттэй байдаг байна. Жишээ нь: Q: 99mph, R: 160mph гэх мэт.
  • Онгоц хэлбэртэй сансрын хүлгийн дугуйнууд нь 18 инчийн обудтай байдаг. Гэсэн хэдий ч сансрын хөлгийн дугуй нь 64,4 тн-ийг даацтай төдийгүй 416 км/ц хурдлахыг тэсвэрлэх чадвартай.
  • Michelin компани хийлдэггүй обуд дугуй нь хамтдаа “tweel” хэмээх дугуйг үйлдвэрлэхээр ажиллаж байна. Tweel нь хэзээ ч хагарахгүй мөн солих шаардлагагүй дугуй гэсэн үг юм.
  • Дугуйны хамгийн өндөр хурдны индекс нь Y юм. Энэ нь 300 км/ц хурдлах чадвартайг илэрхийлнэ. Өмнө нь гарч байсан Z үзүүлэлттэй дугуй нь 249+ км/цаг үзүүлэлттэй байсан ба хэн ч үүнээс илүү гарна гэж бодоогүй байна.
  • Мото GP уралдааны мотоциклын дугуй нь газартай хоёр цэгээр шүргэлцдэг сонирхолтой нь тус бүртээ хөзөр шиг хэмжээтэй хэсгээр шүргэлцдэг байна Харин. Формула 1-ийн солирууд 4 шүргэлцэх цэгтэй ба нэг бүрийн хэмжээ нь А4 цаасны хэмжээтэй юм.
  • Drag уралдааны багууд нэг дугуйгаа 4-6 удаа л ашигладаг. Өөрөөр хэлбэл шинэ дугуйг 3.2 км орчим явахад л хэрэглэдэг байна.
  • Lego компани дугуйны хамгийн том үйлдвэрлэгч юм. Тоглоомын компани нь жилд 306 сая жижиг дугуйг үйлдвэрлэдэг.
  • Cooper дугуйн компани хажуу бөөрний шинэ технологийг өөрсдийн үйлдвэрлэлд нэвтрүүлж патент авсан байдаг.