ЯРИЛЦЛАГА: ИТАЛИЙН ТУРШИН НИСЭГЧ ВАЛЕНТИНО БАЛБОНИ

Үйлдвэрээс дөнгөж гарсан Lamborghini автомашин бүрийг 41 жилийн турш худалдаанд гаргахын өмнө туршиж жолоодсон Valentino Balboni-той хийсэн ярилцлагыг хүргэж байна. Тэрээр маш азтай нэгэн бөгөөд үйлдвэрээс гарч буй бүх Lamborghini-г унаж үздэг туршилтын жолооч юм. Дэндүү азтай эр юмаа?

41 жилийн турш Lamborghini жолоодсоны дараа инээхгүй байж чадна гэж үү? Түүнийг хүмүүс инээгээгүй байхыг тун ховор харсан гэцгээдэг.

Valentino Balboni 19 насандаа сургуулиа хаяан Италийн нэгэн хотыг зорьж явахдаа цоо шинэ Lamborghini Miura загварыг ачааны машинаас буулгаж байхтай таарчээ. Тэнд байсан залуу - надаас машиныг түрж буулгахад туслахыг хүссэн юм. Тэгтэл хамгаалагч гэнэт гарч ирэн чи хэн бэ? Энд юу хийж яваа юм? гэж зандрангуй асуусан юм.

Би түүнд машиныг түрж буулгахад туслаж байна гэхэд. Ажилд орох анкет бөглөхийг санал болгож би төд удалгүй буюу 7 хоногийн дараа 1968 оны 4 сарын 21-нд Lamborghini-д ажиллах болсон юм даа.

“Би Miura, 400GT, Espada, Islero, Jarama зэрэг загварууд дээр механикийн туслахаар анх ажиллаж эхэлсэн”

Balboni 1973 онд туршилтын жолооч болсон юм. Түүний анхны туршилтын жолоодлого Lamborghini Miura байлаа. Би тэр өдрийг хэзээ ч мартдаггүй юм. Miura-г жолоодсон нь намайг түүнд бүрэн дурлуулж, анхны хайртай машин минь болсон юм даа.

Balboni - Lamborghini-г үндэслэгч Ferruccio Lamborghini тухай дурсахдаа: Манай нутгийн байдаг л фермер эр. Гэвч түүнд маш их бусдыг татах хүч, бусдаас өөр зүйл хийх хүсэл байдаг байсан. Тэр дуугүй, бодлогошронгуй ч түүнд гайхалтай санаанууд байдаг байсан юм.

Ferrari компани дөнгөж байгуулагдаад тансаг зэрэглэлийн машин үйлдвэрлэж байсан үед Ferruccio Lamborghini түүний хэрэглэдэг тракторын кроп Ferrari-тай адилхан байгааг олж мэдсэн юм. Энэ түүхийг Ferruccio маш олон удаа ярьдаг, гэхдээ үнэн худлыг нь хэн ч мэдэхгүй л дээ гэхдээ л сайхан түүх.

Ferruccio Lamborghini үйлдвэрээ эхэлж байхдаа олон ажилтан авахыг хүсээгүй юм. Тэр дөнгөж сургуулиа төгссөн 2 залуухан инженерийг хөлсөлж авсан. Түүний гайхалтай санаа, залуухан инженерүүдийн гайхалтай хамтын ажиллагаа Lamborghini автомашины түүхэн замналын эхлэл байсан гэдэг.

Би туршилт хөгжүүлэлтийн явцад Lamborghini-г 340 км/ц-с аль болох хурдан давхиулах ёстой байсан. Countach загварыг үйлдвэрлэж эхлэх үед түүний хойд талын үзэгдэх орчин хангалтгүй байгааг ойлгосон. Тэгээд би нэг зүйлийг олсон бөгөөд хаалганы босгон дээр суугаад жолоогоо барихад хаазанд хөл амархан хүрч байх ёстой юм байна гэдгийг бодож олсон юм. Ингэснээр машин байрлуулахад илүү амархан болж, үзэгдэх орчныг сайжруулж чадсан. Одоо энэ боломжийг бүх загвартаа суулгасан байдаг.

Танд машин барих чадвар заяагдсан мэт - Та уралдах дуртай юу?

Надад уралдах тухай бодож байсан үе бий. Гэхдээ би Lamborghini-ийн үйлдвэртээ үлдэж хөгжүүлэлт, туршилтдаа төвлөрч ажиллахаар шийдсэн. Би энэ шийдвэрээ зөв байсан гэж боддог.
Хэрэглэгчдэд машины чадал чансааг таниулдаг бидэнд энэ бол тийм ч ер бусын шийдвэр биш ээ. Энэ л мэргэжлийн уралдагч, туршин жолоодогч 2-ийн ялгаа. Уралдааны жолоочид машинаа мэддэг түүнийг хүмүүст яаж харуулахаа ч мэднэ. Харин бид бол хүмүүсийг догдлуулж, гайхшруулахыг хүсдэггүй ч хэрэглэгчдэд энэ машин ямар хүчин чадалтай, юу хийж чадахыг харуулах сайхан шүү.

41 жилийн хугацаанд олон мянган машин туршсан. Ямар нэгэн осол гэмтэл гарч байсан уу?

Нэг л том осол гарч байсан. 1978 онд миний төрсөн өдөр болохоос 2 хоногийн өмнө юм даг. Би Countach загварыг туршаад явж байтал гэнэт ачааны машин гарч ирж намайг мөргөж би 2,3 удаа эргэлдэн дээврээрээ онхолдож зогссон. Би хажуугийн цонхоор гарч чадсан юм. Машин авах юм байхгүй будаа болсон ч хэн ч гэмтэж бэртээгүй.

Lamborghini үйлдвэрт ажилласнаас хойш 60 насыг аль хэдийн давж 3 хүүхдийн эцэг болжээ. Энэ бол хайр, хүсэл тэмүүлэл, өдөр болгон шинээр эхэлж буй мэт...

41 жилийн дараа ч би урам зоригтой хэвээрээ л байна. Яг л ажлын минь анхны өдөр шиг.... 

Эх сурвалж | www.cardoctor.mn

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.