СЭРҮҮЦЭХ УНДАА

Хөдөлгүүрийн шаардлагатай хэмийг барихын тулд дурын антифриз эсвэл ус ч хийж болно. Гэхдээ яаж хөргөлтийн системийг удаан хугацаанд зэврэлтээс хамгаалах вэ? Алексей Воробьев болон Михаил Колодочкин нар антифризын талаар зөвлөлөө.


Жолооч бүр “өмнө нь” илүүдлийн сав руу ямар шингэн хийж байсныг мэддэггүй учраас “хуучин шингэнээ нэмээд хийчих” гэх зөвлөгөө нэмэр болдоггүй. Тэгж байхаар автомашины гарын авлагаас таарч тохирох зөвлөгөөг хайх хэрэгтэй.
Гэтэл гарын авлага ойлгомжгүй эсвэл бүр байхгүй бол яах вэ? Зүгээрээ, бүр болохгүй бол түрдээ ямар ч хамаагүй хөргөх шингэн эсвэл ус ч хийж болно. Харин боломж гарсан даруйд хөргөлтийн системийг бүрэн угаалгаж сүүлийн үеийн карбоксилаттай шингэн хийвэл зохино.
Тосолын талаар хэдэн юм хэлье. Хагас зуун жилийн өмнөөс тосолыг “силикаттай антифриз” гэж нэрлэсээр ирсэн. Хөнгөн цагаан ховор байсан энэ үед ихэнхдээ гууль ашигладаг байж. Тосолын ганц дутагдал болох силикатын тунадас нь орчин үеийн автомашины радиаторыг бөглөчихдөг юм.


blueЯмар брэнд сонгох вэ? Mobil, Sintek-ийг санал болгоё. Гэхдээ нэр хүндтэй брэнд гэхээр л автомашин үйлдвэрлэгчийн туршилтад орсон гэсэн үг биш шүү.

blueКонцентрацтай эсвэл хэрэглэхэд бэлэн антифриз хоёрын алийг нь сонгох вэ? Концентрацыг нэрмэл ус, байлаа гэхэд буцалсан усаар найруулдаг (хүснэгтэд шаардлагатай хэмжээг заадаг). Эвгүй л дээ, гэхдээ гадаа -10°С доошлохгүй бол ахиухан ус хийгээд хэсэг хэмнэж болно. Харин -60°C хэмд хөлддөггүй шингэн хэрэгтэй бол антифриз яав ч тохирохгүй.

blueХийсэн даруйд эвдрэл үүсгэдэггүй антифриз дээр “Шаардлагын дагуу” гэж бичдэг. Яг үнэндээ зэврэлтийн эсрэг баталгааг үйлдвэрлэгч нар дурдалгүй чимээгүй өнгөрдөг. Тиймээс богино хугацаанд таньж мэдэхгүй хөргөлтийн шингэн, харин удаан хугацаанд нэрд гарсан чанартай брэндийг хэрэглэж байгаарай.

blue“Бүх төрлийн антифризтэй нийцдэг” гэсэн тайлбар нь тухайн шингэн автомашинд байгаа антифризтай хольж хэрэглэхэд хөдөлгүүрт ямар нэгэн муу нөлөөгүйг заадаг. Гэхдээ зэврэлтийн эсрэг яахыг дурддаггүй учраас мэдэхгүй, хэрэглэж байгаагүй антифризыг хамаагүй хийгээд хэрэггүй.

blueАвтомашин үйлдвэрлэгчийн батламж, зөвшөөрлийн дугаар нь тухайн антифризыг автомашин үйлдвэрлэгчийн зүгээс удаан хугацаанд туршсан чанарын баталгаа юм. Хүсвэл автомашин үйлдвэрлэгчийн сайт руу орж дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

blueАнтифризын ангилал. Хөнгөн цагаан эд ангийг этиленгликолоос хамгаалах гурван арга байдаг. Үүнд силикатын суурьтай (уламжлалт антифриз), органик хүчлийн суурьтай (карбоксилат антифриз) болон холимог антифриз гэж ангилдаг. Холимог антифриз (Volkswagen компани TL774-C эсвэл G11 гэж тэмдэглэдэг) нь карбоны хүчлээс гадна бага зэргийн силикат эсвэл фосфат агуулдаг. Гурван жил ашиглах хугацаатай энэхүү шингэнийг өнөөгийн байдлаар хуучирсанд тооцдог. Харин органик бус бодис агуулдаггүй карбоксилат антифризыг (Volkswagen-ийн индекс TL774-D/F эсвэл G12) тав болон түүнээс дээш жил ашигладаг.

blueЯмар найрлагатай вэ? Зарим тохиолдолд савлагаа дээр G12 эсвэл карбоксилат гэдэг тэмдэглэгээ байдаггүй. Ийм тохиолдолд шингэний найрлагыг харах хэрэгтэй. Хэрвээ антифриз нь нитрит, амин, фосфат, борат болон силикат агуулаагүй бол карбоксилат төрлийн шингэн байна гэсэн үг. Силикатын талаар дурдаагүй бол холимог антифриз болно.

blueЗахиалагчийн хүсэлтээр хийдэг антифризын өнгө найрлагатай ямар ч холбоогүй юм. Тухайлбал, хомс мэдээлэлтэй, мэдлэггүй борлуулагч нар G-12-ийг зөвхөн улаан өнгөтэй байдаг гэдэг.

Сэтгүүлийн зөвшөөрөлтэйгээр Cardoctor.mn сайт нийтлэв.

Хөргөлтийн системийг яаж удаан хугацаанд зэврэлтээс хамгаалах вэ?За Рулём Монгол сэтгүүлийн зөвшөөрөлтэйгээр нийтлэв.

Posted by Cardoctormn on Tuesday, January 12, 2016

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.