TOYOTA ALTEZZA

Altezza гэдэг нь дээд зэрэг гэсэн утгатай  итали үг бөгөөд Toyota Brevis, Progress-ын суурин дээр бүтээгдсэн 4 хаалгатай седан төрлийн спорт суудлын тэрэг юм.

  • 1998 оны 10 сард анх худалдаанд гарсан. Гол өрсөлдөгч нь BMW 3 сери, Mercedes-Benz C-class юм. Хойд  дугуйгаараа хөтөлдөг.

Тэнхлэг хоорондын зай нь 2670 мм бөгөөд цуваа 4 цилиндртэй хос нударган голтой 2 литрийн багтаамж бүхий /3S-GE/ хөдөлгүүр болон цуваа 6 цилиндртэй хос нударган голтой 2 литрийн багтаамжтай /1G-FE/ хөдөлгүүртэй.

  • Энэ 2 загвар нь механик 6 араатай байжээ. 

2001 онд хэсэгчилсэн шинэчлэл явагдсан ба урд нүүрний загвар өөрчлөгдсөн. 3S-GE загварын хөдөлгүүртэй Altezza нь VVT-i механизмтай хөдөлгүүртэй ба 210 морины хүчин чадалтай. Altezza нь бусад дээд зэргийн спорт тэрэгнүүд болох Supra, Crown зэрэгтэй адилхан хос гар бүхий тэнхлэгтэй. Салоны хувьд хурд хэмжигчийн дотор усны температур болон тосны даралт хэмжигч, цахилгаан гүйдэл хэмжигч 3-ыг нэгтгэсэн  бугуйн цагны загвартай хянах дэлгэцтэй болсон.

  • Ингээд 2005 онд Lexus IS загвар худалдаанд гарснаар Altezza-гийн үйлдвэрлэл зогссон байна.