TOYOTA ARISTO
Тоёота компанийн үйлдвэрлэн гаргаж байсан дээд ангиллын седан загваруудын нэг юм. Японоос гаднах зах зээлд Lexus GS брэнд нэрээр гардаг.
2005 оноос Lexus брэндийг японд албан ёсоор гаргах болсноор Toyota Aristo нэрийг хэрэглэхээ больсон юм.
1980 аад оны дундаас эхлээд турбо хөдөлгүүртэй дээд ангиллын седан загвар бий болгох төслийн дагуу бий болсон бөгөөд 2000 оны эх хүртэл үйлдвэрлэсэн ба хамгийн үнэтэй хувилбарт JZA80 Supra-д тавьдаг 2JZ-GTE турбо хөдөлгүүрийг суурилуулсан байдаг. Японы хамгийн хурдан тансаг седан загвар гэж дуудагдаг боловч олон жил нэг загвараар гарснаас сонирхол татах нь бага болсон юм.
Эхний загварт хөдөлгүүрийн хязгаарлагч тавигдсан байсан ба дараагийн загварт хязгаарлагч байхгүй болсноор аюултай нөхцөл байдал үүсэх боломжтой хэмээгдэн заавал даатгуулах автомашины даатгал нь маш өндөр болсон юм.
Тоёота корпорацын захирал асан Hiroshi Okuda 1995 оны 7 сарын Nikkei бизнес сонинд Aristo унадаг тухай гарчээ. Яагаад гэхээр Aristo бол автомашин тоноглодог хүмүүсийн дуртай үндсэн машин бөгөөд зөвхөн тав тух тансаг байдлаар тоноглохоос гадна дрифт хийхэд тохирох автомашин юм гэж ярилцлагадаа хэлсэн байдаг.
1-р үе JZS14# (1991он-1997он)
1991оны 10 сар. Тухайн үед шинээр гарч байсан Toyota Crown Majesta-гийн суурин дээр бүтээгдсэн бөгөөд дизайныг “Italy Design” компани гаргасан ба хэмжээний хувьд Jaguar XJ40-тэй адил хэмжээтэйгээр бүтээж, Тоёота-гийн шаардлагыг хангаснаар олноор үйлдвэрлэхэд зориулан гаргасан юм.
Кузов нь хэвлэмэл хаалгатайгаар Majesta-н хард топ загвараас онцлог байсан. 3.0 литрийн 280 морины хүчтэй (тухайн үед чадлыг Японы дотоодын хуулиар 280 м.х-ээр хязгаарлаж байв) хос турботой хөдөлгүүртэй байсан ба 230 м.х-тэй энгийн хөдөлгүүртэй хувилбар байсан. Үйлдвэрлэх хугацааны дундаас 4.0 литрийн V8 1UZ-FE хөдөлгүүр тавигдаж эхэлсэн ба энэ нь 4.0Zi-Four гэсэн 4 дугуйгаар хөтөлдөг загвар байсан. Ингээд нийт 3 хувилбартай болсон юм.
- 1993 оноос хойд Америкийн зах зээлд зориулан 3.0Q хувилбарыг Lexus GS300 нэрээр экспортолж эхэлсэн.
- 1994 оны 8 сард хэсэгчилсэн шинэчлэлт хийгдсэн бөгөөд урд нүүр, хойд бампер, арын гэрлийн дизайныг шинэчилсэн байна.
- 1995 оны 8 сард аюулгүй байдлыг дээшлүүлж, ABS, хос урд аюулгүйн дэр чангалагчтай суудлын даруулга бүсийг бүх хувилбарт стандарт болгосон.
- 1996 оны 7 сард сайжруулалт хийгдэн VVT-i хөдөлгүүр тавьж, урд их гэрэл, дохио, урд нүүрийн дизайныг шинэчилсэн юм. Мөн хүүхдийн суудал бэхлэх хойд суудлын бүсийг бүх загварт хийжээ.
Хувилбар
- 3.0V
- 3.0Q
- 4.0 Zi-Four
- 3.0Q Limited(еврод зориулсан явах ангитай нь 1995 оны 8 сард гарсан)
- 3.0V Limited
2 үе JZS16# (1997он-2005он)
1997 оны 8 сард 2-р үеийн Crown Majesta-ийн хамтаар шинэ платформоор үйлдвэрлэгдэж эхэлжээ. Энэ платформ нь сүүлд хойд хөтлөгчтэй Toyota-гийн загваруудын үндсэн суурь болсон юм. Өмнөх загварын бөмбөгөр стилийг хадгалсан дизайнтайгаар шинэчлэгдсэн ба хойд урд тэнхлэг дээрх жингийн хуваарилалт 47:53 болсон нь ийм төрөлд гайхамшигтай тэнцвэртэйд орж байлаа.
Японы дотоодын загвар нь V8 хөдөлгүүр байхгүй бөгөөд хос турботой 280 м.х-тэй 2JZ-GTE, 230 м.х-тэй 2JZ-GE цуваа 6 цилиндртэй хөдөлгүүртэй. Харин Америкийн зах зээлд зориулсан нь турбо хөдөлгүүр байхгүй ба 3.0 литрийн цуваа 6 цилиндр бүхий 2JZ-GE, 4.0 литрийн V8 1UZ-FE хөдөлгүүртэй гарсан ба дундаасаа 4.3 литрийн 3UZ-FE хөдөлгүүртэй болжээ.
2000 оны 7 сард хэсэгчилсэн шинэчлэлт хийгдсэн бөгөөд урд хойд дизайн өөрчлөгдсөн хөдөлгүүрийн эргэлт хязгаарлагчийг стандарт болгож 5 шатлалтай автомат хурдны хайрцаг тавьсан. Aristo нь JZS160 гэж гарсан учраас дараа үеийн 1999 онд гарсан 11-р үеийн Crown S170 гэсэн кодыг авсан юм.
Энэ загвараар Aristo гэдэг загвар дуусаж байгаа бөгөөд түүний дараагийн шинэчлэлт нь Lexus GS-тэй нэгдсэн бөгөөд түүний оронд тансаг зэрэглэлийн Alphard, Vellfire гэсэн минивэнүүд гарч эхэлсэн юм.
Хувилбар
- V300 (үндсэн загвар)
- S300 (үндсэн загвар)
- VERTEX EDITION (хар салон, 17 инчийн никель ободтой, хойд спойлертой загвар)
- WALNUT PACKAGE (2000оны 7 сард гарсан Люкс хувилбар S300)
- V300 TTE Version (хөх ягаан ба алтан боронзон өнгөтэй 180 ширхэг хязгаарлагдмал тоотой)
Эх сурвалж: www.cardoctor.mn