TOYOTA AURIS
Европын зах зээлд гаргадаг Toyota Corolla-гийн хэчбак загвар болон үргэлжилж байгаа юм. Англи, Япон, Туркт үйлдвэрлэж байгаа бөгөөд зарим газар Corolla нэрээр худалдаалагдаж байгаа юм байна. Шинээр бүтээсэн MC суурин дээр хийгдсэн учир хэмжээний хувьд том болсон ба нийт өргөн нь гэхэд 1760мм болжээ.
1-р үе Е15 загвар (2006он-)
Япондоо 2006 оны 10 сарын 23-аас борлуулагдаж эхэлсэн ба сарын борлуулалт 3000 ширхэг байв. Европын зах зээлд 2007 оны 2 сараас борлуулагдаж эхэлсэн ба Англи, Герман, Франц, Италид Corolla нэрээр худалдаалагдахгүй байгаа юм. Харин Австрали Шинэ-Зеландад Corolla нэрээр зарагддаг.
Toyota Auris
2009 оны 10 сард япон дахь загварт хэсэгчилсэн шинэчлэлт хийгджээ. Үүгээр 1.8 литрийн хөдөлгүүртэй загварт 2ZR-FAE гэсэн Valvematic шинэ клапангийн систем бүхий хөдөлгүүр тавьсан ба 1.5 литрийн хөдөлгүүртэй загварт хөдөлгүүр, хурдны хайрцаг, генераторын ажиллагааг сайжруулснаар шатахуун зарцуулалтыг багасгасан.
- Мөн эргэх дохиог толин дээр хийж, урд гэрэл, хойд гэрэл, хайлшин ободны дизайныг өөрчилсөн ба спортлог болгосон.
- 1.8-тай загварт руль дээрээс араа солигч хийж, руль болон гар тоормосны бариулын дизайныг өөрчилсөн байна.
- Мөн эйркондишны баруун зүүн талд тусдаа тохируулах горимыг 150Х хувилбараас бусад хувилбарт стандарт тоноглол болгосон.
- Аюулгүй байдлын тал дээр хойд голын зорчигчийн толгойн түшлэг хийж 3 цэгт бэхлэх даруулга хийсэн.
Шинэчлэгдсэн Toyota Auris
Шинэ 1.8-тай Valvematic хөдөлгүүрт 6 шатлалтай механик хурдны хайрцагтай “RS” хувилбарыг гаргажээ. Ер нь 2007 оноос Toyota MR-S спорт загварын автомашинд 6 араатай механик хурдны хайрцаг тавьж эхэлсэн ба Auiris-т тавьснаар 180G S Package 2WD хувилбарт шатахуун зарцуулалтыг 25%, RS, 1.8-тай 4WD болон, 1.5-тай хувилбарт 15%-иар багасгасан.
- Энэ үзүүлэлтээрээ Eco-Car гэсэн үнэлгээг авсан.
2010 оноос Тoyota Auiris Hybrid загварт Prius-ийн 1.8 литрийн 2ZR-FXE хөдөлгүүр тавих болсныг мэдэгдсэн бөгөөд туршилтын загвар Женевийн авто үзэсгэлэнд оролцсон.
Эх сурвалж: www.cardoctor.mn