TOYOTA CAMI
Cami нь 1999-2005 оны хооронд худалдаалагдаж байсан Toyota-гийн бага гарын SUV ангиллын автомашин юм.
Үндсэн загвар нь тэр чигтээ Daihatsu Terios бөгөөд эмблемийн хувьд л ялгаатай гэхэд болно.
- 1999 оны 5 сард анх худалдаанд гарсан. Механик 5 араа болон автомат 4 араатай бүхий хурдны хайрцагтай, урд цонх нь нарны хэт ягаан туяанаас хамгаалсан шилтэй байна.
Хойд дугуйгаараа хөтөлдөг ба НС хэлбэрийн хөдөлгүүр /4 цилиндртэй, дан нударган голтой/-ийг К3 буюу 4 цилиндртэй, 16 клапантай хос нударган голтой хөдөлгүүрээр сольсон.
Мөн турбо хөдөлгүүртэй загвар гарсан ба энэ нь 140 морины хүчин чадалтай байсан.
Ингээд 2005 оны 12 сард үйлдвэрлэл нь зогссон. Цаашид энэ нэрийг хэрэглэлгүйгээр Toyota Rush нь Cami-гийн оронд гарч ирсэн бөгөөд мөн л тэр чигээрээ Daihatsu Terios-ийн шинэ загвартай адил юм.
Эх сурвалж: www.cardoctor.mn