TOYOTA FUN CARGO
Vitz-ийн суурин дээр хийгдсэн 5 хаалгатай, салон өндөртэй вагон ангилалд багтах автомашин юм.
Тухайн үед европт нэлээд дэлгэрээд байсан загвараар хийгдсэн, хойд суудал нь эвхэгдэн тэгш шал болсноор ачаа ачих боломжтой болсон төдийгүй унадаг дугуй ачихад багтахаар том зай гардаг.
Компакт хэмжээнд том орон зай үүсгэсэн автомашин гэж яригддаг ба энэ ч утгаараа амралт зугаалгаар явахад, цаашлаад том хотуудад такси болгон хэрэглэж байгаа нь элбэг.
Европт YarisVerso нэрээр эсвэл Yaris-ийн ачааны загвар гэгдэн борлуулагдаж байсан. Энэ загварын онцлог гэвэл арын суудлууд нь эвхэгдэн доош ордог тул суух хэсгийн порлон нь маш нимгэн, толгой түшлэг байхгүй байсан.
Энэ талаар автомашин эзэмшигчдийн нийгэмлэгээс шүүмжлэл хүртсэний дараа толгойн түшлэгийг хийх болсон байна. Мөн хэсэгчилсэн шинэчлэлтийн дараа “Rear Living Version” хувилбар нь унадаг дугуйг босоогоор нь хийх боломжгүй болсон юм.
Англид хэрэглэгчдийн сэтгэл ханамж гэсэн үзүүлэлтээр 1-р байрт орж, гол зах зээл болсон европт өндөр үнэлгээ авч байсан боловч энэ ангилалд өрсөлдөгч ихтэй, борлуулалт зовоож байсан учраас 2005 оны 10 сард Toyota Ractis загвар гарангуут үйлдвэрлэлийг зогсоосон юм.
2002 оны хэсэгчилсэн шинэчлэлтийн дараах урд тал
- 1999 оны 8 сарын 30. Шинэ загвар болон гарсан. 1.3 литрийн 2NZ-FE хөдөлгүүртэй урд хөтлөгчтэй, 1.5 литрийн 1NZ-FE хөдөлгүүртэй 4WD загвар гарсан.
- 2000 оны 2 сар. Сайжруулалт хийсэн, хойд суудалд толгойн түшлэг хийсэн.
- 2000 оны 8 сар. Хорт утааны хаягдлыг 25%-аар бууруулсан.
- 2000 оны 12 сар. EBD бүхий ABS тоормосны системийг стандартаар тавих болсон ба “super white” гэсэн цагаан өнгө нэмж оруулсан.
- 2002 оны 8 сарын 8. Хэсэгчилсэн шинэчлэлтээр урд нүүр, бампер, хойд гэрэл өөрчлөгдсөн.
2005 оны 10 сар. Үйлдвэрлэлийг зогсоож Ractis загварт дараачийн халааг шилжүүлсэн.
Эх сурвалж: www.cardoctor.mn