TOYOTA IQ

Европын хэт бага оврын авто машины зах зээлд хүч үзэхээр гаргасан Toyota корпорацын анхны автомашин бөгөөд 2007 оны 9 сард Франкфуртын авто шоуд концепт загварыг анх нийтэд үзүүлсэн байна.

“i” гэдэг нь individuality, innovation, intelligence гэсэн утгуудыг илэрхийлдэг ба “Q” quality, cubic, cue гэсэн үгийн утгуудыг илэрхийлдэг ажээ.

2007 оны төслийн урьдчилсан загвар

Гадна хэмжээ нь 2985мм x 1680мм x 1500мм байгаа нь өөрийн Toyota Aygo болон японы хэт бага оврын авто машинаас даруй 400мм-ээр богино бөгөөд 3 том хүн 1 хүүхэд багтах хэмжээний зайтай нь энэ хэмжээний машинд бол байхгүй үзүүлэлт юм.

Энэ загварыг Франц дахь Toyota-гийн европын дизайны студид ED2 төслөөр хэрэгжүүлжээ.

Дараахан нь Токио авто үзэсгэлэн, 2008 оны 3 сард Женевийн авто үзэсгэлэнд тавьсан байна. Харин 10 сард нь Парисын авто үзэсгэлэнд эцсийн хувилбараар нь нийтэд үзүүлсэн юм.

1-р үе KGJ10/NGJ10 (2008он-)

Гарсан даруйдаа сарын борлуулалт 2500 ширхэгт хүрчээ. Европын хувилбар нь 1.4 литрийн 1ND-TV гэсэн турбо дизель хөдөлгүүр, 6 шаттай механик хурдны хайрцагтай бол, япон дахь загвар нь хорт утааны хаягдлын шинэ журмаас шалтгаалж Daihatsu-гийн 3 цилиндртэй 1 литрийн 1KR-FE бензин хөдөлгүүр, Super CVT хурдны хайрцагтайгаар гарсан байна.

Сүүлд европын загварт дээрх бензин хөдөлгүүрт 5 шатлалтай механик хурдны хайрцагтай загвар нэмэгдсэн. Мөн явцын дунд хурдны хайрцгийн бүтцийг сайжруулж, рулийн аппаратын байрлалыг дээшлүүлсэн. Мөн удалгүй цахилгаан рулийн аппарат тавьснаар хөдөлгүүрийн хэсэг Vitz-ийнхээс илүү цомхон болсон.

Хойд дугуйнаас хойших хэсэг богино учир шатахууны савыг шалны доогуур байрлуулсан. Мөн салоны зайг нэмэгдүүлэхийн тулд жолоочийн хажуугийн суудлын урд хянах самбарын хэсгийг урагш нь шахаж зайг нэмэгдүүлсэн байна.

Урд гэрлийн лампыг солиход арагш зай байхгүй учир хажуу талруу ламп солих нүхийг хийж өгсөн байна. Энэ арга аль хэдийн Lexus-ийн машинууд болон, Isis загварт биеллээ олсон. Гэхдээ халоген лампны тухайд бол хамгийн анхных байж болох юм.

Хөгжмийн хувьд хянах самбарын голын дээр байрлалтай ба удирдлага нь руль дээр байдаг болохоор дилерүүдээр дамжуулан өөр дээрээ удирдлагатай хөгжим суулгахаас өөр арга байхгүй.

  • 100Х, 100G, 100G Leather Package гэсэн хувилбарууд дотооддоо гарч байгаа ба нийтдээ 9 тоноглол болох аюулгүйн дэр, ABS, EBD, S-VSC зэргээс захиалгаар хийлгэж болох юм. Европын загварт Toyota-ын эмблем байдаг бол Японы загварт Netz гэсэн үгийн “N” үсгэн эмблем байдаг юм байна.
  • 2009 оны 3 сар. Европын загварт 1.3 литрийн 1NR-FE хөдөлгүүр тавьсан ба 1329 сс учир гадна талдаа 1.33 гэж бичсэн онцлогтой. Хурдны хайрцаг нь CVT юмуу 6 шаттай механик хурдны хайрцгаас сонгох боломжтой. Мөн 6 шаттай механик хурдны хайрцагт “Toyota Optimal Drive” хэмээх түр зогсолтын үед хэмнэлттэй,  автоматаар хөдөлгүүрийг унтрааж асаах систем суурилуулж болно.
  • 2009 оны 8 сарын 20. Япон дахь загварт 1.3 литрийн хөдөлгүүртэй загвар нэмэгдэж 130G гэсэн кодтойгоор гарч эхэлсэн. Багтаамж томорсон ч шатахуун зарцуулалт 1.0 литрийн хөдөлгүүртэй адил 4.8 литр бензин зарцуулж байв.
  • 130G-ээс дээш хувилбарууд  нь 175/60R16-тай дугуй хийж, хойд тоормос нь европын загвар шиг дискэн биш брабан болсон. Мөн 1.0 литрийн хөдөлгүүртэй загваруудад сайжруулалт хийгдэн жолоочийн суудлын өндөр намыг тохируулдаг болгосон ба хаалганд хармаа гаргаж өгсөн. Мөн хар арьсан оруулгатай улаан хослолтой суудалтай хувилбарыг нэмсэн.
  • Мөн тусгай зориулсан “+” (плас) ба 100Х”2Seater” нэмэлт 2 хувилбар гарсан бөгөөд улаан хүрэн ба тэмээн шаргал гэсэн 2 салоны өнгөний сонголт, 15 инчийн обод, хар өнгийн хянах дэлгэц, тохируулгатай диодон кабины урд жижиг гэрэл зэрэг шинэ зүйлүүд нэмэгдсэн.
  • 2010 оны 5 сарын 25. Сайжруулалтаар бүх загварт жолоочийн суудлын өндрийг тохируулдаг болсон. Хаалганы рамны өнгө нь 2 хос өнгөтэй болсон. Рулийн дизайн өөрчлөгдсөн. 130G”+”, 130G”Leather package+” хувилбарт сүүн тослог цагаан өнгө нэмсэн.
  • 2010 оны 8 сарын 31. Шинээр “Sport Package” болох 100G/130G Go, 130G Go Leather Package хувилбар шинээр гарсан бөгөөд урд талдаа нэмэлт хормой, нэмэлт манангийн гэрэл, хойд хормойн диффузер хийсэн. Дотор салонд хар болон саарал өнгөний сонголт оруулсан ба урд хянах самбарын үзэмжийг сайжруулж, арьсан суудалтай хослолын даавуун материалтай хэсгийг улаан болон саарлаар сонгохоор болгосон. Хурдны хайрцаг нь 7 шаттай Super CVT-i болон 6 шаттай механик хурдны хайрцагтайг сонгож болно. 6 шаттай хурдны хайрцагтай загварт сул ажиллагааны” TOYOTA Stop & Start System” ситемийг стандарт болгосноор 100 км-т 4.3 литр бензин зарцуулдаг болжээ.
  • 2008 онд “Good Design” шагнал хүртсэн бөгөөд энэ шагналыг авсан Toyota-гийн 2 дахь машин болсон. Урьд нь 2003 онд Toyota Prius авч байсан.
  • 2009 оны Японы оны авто машинаар шалгарсан.