TOYOTA MEGA CRUISER

Анх гарч байх үеийн том хэмжээ нь зэрвэс харахад Hummer H1 юм уудаа гэж бодогдохоор. Сүүлдээ япон Hummer гэж дуудагдах болсон байна. Энэ машиныг энгийн жийп гэж хэлж болохгүй бөгөөд цэргийн зориулалтад ч юм уу эсвэл аврах ажиллагаанд илүү тохирно гэж хэлж болно. Нийт 130 ширхэг үйлдвэрлэгдсэн гэдэг. Хамгийн сүүлд Gifu мужийн их биеийн үйлдвэрт хийж байсан байна.

4 дугуйгаар залах 4WS тосон даралтын системтэй ба үүний ачаар 5-6 метрийн эргэлтийн радиустай болсон боловч нарийн давчуу газар эргэхдээ арын ажуу хэсгээрээ шүргэхээс болгоомжлох хэрэгтэй. 4WS систем эвдэрсэн үед төв пүршний үйлчлэлээр ослоос хамгаалах систем хөдөлгүүрийг унтраадаг байна.

  • Суудлын тоо 6. Эйркондишн, хөгжим зэрэг нь цуглуулгын, SXA10 загварын RAV4-өөс гараар авагддаг люкийг авчээ.
  • Рам болон тэнхлэгийн гарууд бөх бат сайн хийцтэй бөгөөд бүгд үл хамаарах юм.
  • Газраас дээш 420мм (Landcruiser-т 240мм байдаг) өндөр нь бартаа ихтэй замд явахад тулмааргүй болсон.
  • Хагас гол нь дугуйгаа нэмэлт захын редүктороор дамжуулж авдаг тул тоормосны диск дугуйн дотор талд биш хагас гол дээр байрласан байдаг.
  • LSD-ээс гадна механикаар түгжих дифференциал түгжигч хийх боломжтой. Мөн дугуйн даралтыг замын нөхцөлд тохируулахаар хийгдсэн байна.
Эргийн хамгаалалтын зориулалтаар хийгдсэн Megacruiser
Эргийн хамгаалалтын зориулалтаар хийгдсэн Megacruiser

Дугуй нь хийгүй үед явж чадах Runflat хийцтэй биш тул нөөц дугуйг хийж ард нь бэхэлж өгсөн бөгөөд байрлал нь маш дээр учраас солиход хялбар болгох үүднээс гинжин өргөгч хийсэн байдаг.

Ур капот нь хатууруулж бэхжүүлсэн шилэн файбэр хуванцар материал бөгөөд бусад үнэтэй машинуудтай харьцуулахад хямд төсөр санагдах болно. Эхэн үедээ янз бүрийн байгууллага компани өөрсдийгөө рекламдах зэрэг хэлбэр төдийгөөр худалдан авч ашиглаж байсан байна. Гол худалдан авагчид нь JAF, гал сөнөөх алба, эргийн хамгаалалтын албаныхан юм.

Үнийн хувьд 9 сая 620 мянган иен бөгөөд Honda NSX спорт машин авах үнэтэй байсан. Цагаан болон хөх гэсэн 2 төрлийн өнгөтэй гардаг байв.

2001 оны 8 сараас үйлдвэрлэлийг зогсоожээ. Түүнээс хойш түүний рамын хийцийг Toyota Coaster, Dyna зэрэг загваруудад уртасгах болон богиносгох хэлбэрээр ашиглаж байна.