TOYOTA NADIA

Орос хэлний “надежда” гэдэг үгнээс энэ загварын нэр үүсэлтэй юм. Ийм орос эмэгтэйн нэр ч байдаг.

Toyota Ipsum-ын суурийг ашиглаж хийсэн бөгөөд 2 эгнээ суудалтай минивэн гэсэн төслөөр бүтээгдсэн ба ойролцоо загвар гэвэл Nissan Tino. 2-р эгнээний суудлын хөлийн зай Ipsum-ыг бодвол илүү уужим бөгөөд гадна дизайн нь нэлэнхийдээ бөмбөгөрдүү болсон. Хянах дэлгэц нь хянах самбарын голд байрлалтай.

Хөдөлгүүрийн хувьд 2.0 литрийн 3S-FE гэсэн энгийн хөдөлгүүртэй ба нарийн урд хөтлөгчтэй загварт 3S-FSE гэсэн D-4 хөдөлгүүр тавигдсан. Дугуй нь 14 биш 15 инчийн 195/65/R15 дугуй тавьснаар спорт шинжтэй болсон.

  • 1998 оны 8 сар. Шинэ загвар худалдаанд гарчээ.
  • 1999 онд Type SU хувилбар гарсан ба өнгөцхөн харахад бампер обуд өөр болсон мэт боловч крылон дээр нэмэлт хөмсөг хийснээр өргөн нь нэмэгдэж нэг инчээр илүү том дугуй тавьснаар бусад энгийн загвараасаа ялгарч SUV маягтай харагдах болсон юм. Harrier-ийн анхны загварын обудыг тавьсан юм.
Nadia SU урдаас
Nadia SU урдаас
Nadia SU хойноос
Nadia SU хойноос

2001 онд хэсэгчилсэн шинэчлэлт хийгдэж, урд хөтлөгчтэй загварт D-4 1AZ-FSE гэсэн хөдөлгүүр тавьсан ба гадна талд урд хойд гэрлийн дизайн өөрчлөгдөн зарим хувилбарт хол ба ойрын шилжилттэй HID гэрэл тавигджээ.

  • Харин стандарт загварт урд бампер, нүүрийн дизайн өөрчлөгдөн, салоны дотор талд рулийн дизайн шинэчлэгдэн, хянах дэлгэц нь аналог оптитрон болж, цаашлаад бүх хувилбарт автомат эйркондишн тавигдаж удирдлагын хэсгийн дизайн өөрчлөгдсөн.
  • Мөн L хувилбарт автомат жолоочийн суудал, S хувилбарт 3 зэрэгцээ суудал хийгдсэн байна. 2002 оноос сайжруулалт хийгдэн бүх хувилбарт D-4 хөдөлгүүр тавигдах болсон. 2003 оны 10 сард үйлдвэрлэл зогсож хасагдсан байна.