TOYOTA NOAH

Toyota Town Ace Noah/Light Ace Noah гэсэн өмнөх загварын үргэлжлэл гэгдэх боловч энэ үеэс Toyota Noah болон шинэ загвар гарч эхэлсэн. Учир нь дээрх хуучин загваруудаас тэс өөр урд хөтлөгчтэй болж Ipsum-ийн суурийг ашиглан хоёр талдаа гүйдэг хаалгатай бөгөөд гүйдэг хаалганы шил доош онгойх боломжтой хийсэн юм.

Гүйдэг хаалгыг онгойлгох үед шил доош гүйх нь автоматаар зогсдог зэрэг аюулгүйн ажиллагааны горим хүртэл бий. Toyota Voxy гэх Noah-тай ижил төстэй ах дүү гэх нэг суурьтай боловч гадна дизайн нь өөр загвар байдаг.

1-р үе R60G (2001он - 2007он)

  • 2001 онд шинэ платформ, шинэ нэртэйгээр урд хөтлөгчтэй загвар болон гарсан юм.
  • 2002 оноос стандарт загвар болох “X”-д суурилсан “X G-selection” ” хувилбарын тоноглол болох алсын удирдлага, автомат толь хураагч, DVD навигаци, 6 спийкер, хоолойн командтай ухрах камер, дутуу хаалга хаагч зэргийг нэгтгэсэн “X navispecial” хувилбар худалдаалагдаж эхэлсэн.
  • Мөн оны 8 сарын 1-ээс “X V-selection”, “S V-selection”, “L G-selection” хувилбаруудыг сайжруулан гаргажээ. 12 сард нь “X” суурьтай “S” хувилбарын тоноглолыг суурилуулсан тусгай хувилбар X S-edtion хувилбар гарчээ.

Тоёота Noah 1-р үе

  • 2004 онд хэсэгчилсэн шинэчлэлт хийгдэж урд нүүр, хойд гэрэл, хянах дэлгэц, халуун хүйтний удирдлага өөрчлөгдсөн байна. Мөн 2 эгнээ 5 суудалтай хувилбар нэмэгдэн гарч, бүх хувилбарт 5 шатлалтай Super CVT- i-хурдны хайрцаг тавьсан. Ингэснээр хорт хаягдлын хэмжээг 50% бууруулж, шатахуун зарцуулалтыг 5%-иар дээшлүүлсэн.
  • 2005 онд хоёр талдаа автомат гүйдэг хаалга бүхий хорт утааны гаралтыг 75% бууруулсан зүүн крыло дээрээ жижиг толь бүхий “X Limited” хувилбар гарсан
  • 2006 оны 8 сард 2 талдаа гүйдэг автомат хаалга, бүтэн эргэдэг 2-р эгнээний суудал, HID гэрэл жолоочийн хажуугийн суудлын өндөр намын тохиргоотой зэрэг тоноглолтой “X Special Edition”  тусгай хувилбар гарсан юм.
  • Хөдөлгүүр нь 2.0 литрийн 1AZ-FE бөгөөд бүх хувилбарт CVT хурдны хайрцаг тавьсан.
2-үе  R70G/W/R (2007он - )

2007 онд загварын бүрэн шинэчлэлт хийгдсэний дараа сарын дундаж борлуулалт 5000 ширхэг байсан. Өмнөх загвар нь амжилттай байсан учраас ерөнхий дизайныг хадгалсан шинэчлэлт хийгдсэн юм.

Платформын хувьд өөрчлөгдөөгүй бөгөөд хянах самбарын дунд байрлалтай дэлгэц уламжлан хийгдсэн байна. Энэ үеийн загвараас Toyota-гийн шинэ хий хуваарилах механизм болох Valvematic систем тавигдсанаар шатахуун зарцуулалт 20%-аар сайжирсан. Нэг удаагийн товч даралтаар эвхэгдэж дэлгэгддэг гуравдугаар эгнээний суудал нь дэлхийд анхных байв.

  • 2010 оны 4 сард хэсэгчилсэн шинэчлэлт хийгдэн зөвхөн Si хувилбарт тавигдаж байсан 3ZR-FAE хөдөлгүүрийг бүх хувилбарт тавьж 7 шатлалтай хурдны хайрцагтай болсон.
  • Мөн суудлын байрлалд олон хувилбар оруулсан. Хойд гэрэл, хайлшин ободны дизайн өөрчлөгдөн 2 ба 3 эгнээний голын суудалд 3 цэгт бэхлэх суудлын даруулах бүс хийж өгчээ.
  • Мөн спорт хувилбар гарсан ба доошлуулсан их бие, спорт тоормосны наклад, бусад тоноглол бүхий “G’s” хувилбар гарчээ.