NISSAN LARGO

1-р үе GC120 (1982 он - 1986 он)

1982 оны 9 сард Vanneta (С120 загвар) нэрийг ашиглан ард нь Vanneta Largo гэсэн загвар гарсан нь хамгийн эхний үе нь болсон. Хөдөлгүүр болон хурдны хайрцаг нь урд хэсгийн доор байрлалтай хамар байхгүй загвар юм.

Vanneta загвараас тэнхлэг хоорондын зай нь 90 мм-ээр урт бөгөөд суудлын болон ачааны зориулалттай 2 төрлөөр гарч байсан. 4 цилиндртэй 2.0 литрийн OHC Z20, 2.0 литрийн дизель LD20, Турбодизель LD20T, 1.5 литрийн А15 гэсэн 4 хөдөлгүүрийн сонголттой байв.

Grand saloon, LX-G, LX-J, LX гэсэн дөрвөн хувилбартай. Grand Saloon нь 2-р эгнээний тусдаа суудал ахмадын суудалтай ба шилэн дээвэртэй онцлогтой юм. Энэ үеийн Largo-нууд автомат хурдны хайрцагтай загвар нь рычагын D байрлал дээр ч хөдөлгүүр нь асан ямар нэгэн юм мөргөх, айлын хана цөмлөх зэрэг ослууд гарч байсан.

Тухайн үеийн карбюратортай загварууд дотроо заавал хаазын педалийг гишгэж байж асдаг гээд дутагдалтай талууд их байжээ. 1970 аад онд N болон P байрлалаас өөр байрлалд хөдөлгүүр асахгүй байх систем Nissan болон Honda-гийн авто машинуудад нэвтэрсэн боловч энэ Largo-ийн хувьд аж ахуйн хэрэглээний хямд автомашин гэдэг утгаараа орхигдсон байх талтай юм.

2-р үе GC22 (1986 он-1993 он)

1986 оны 5 сард мөн л түрүү үеийн Vanneta-д суурилан гарсан байна. Явцын дундаас 4WD хөтлөгчтэй нь үйлдвэрлэгдэж эхэлжээ. Vanneta-тай ижил төстэй зүйл олон байсан боловч шалны хэсэг нь өөр байсан. Largo-д экспортын зориулалт бүхий арай сайжруулсан бөх бат шал хэрэглэж байжээ.

LX, Super Saloon, Grand Saloon, Gruising Saloon гэсэн 4 хувилбартай байсан ба үүнээс Cruising Saloon нь Турбо хөдөлгүүртэй механик  хурдны хайрцагтай хувилбар гэдгээрээ онцлог юм.

Автомат хурдны хайрцаг нь 3 шатлалаас OD бүхий 4 шатлалтай болсон ба электрон хяналт бүхий E-AT гэсэн 2 янз байв. Хөдөлгүүр нь 2.0 литрийн CA20S, 2.0 литрийн турбодизель LD20T-II, 1.8 литрийн CA18EТ бөгөөд 1.8-тай хөдөлгүүр нь Grand Saloon ба Cruising Saloon хувилбарт тавигддаг.

  • 1987 онд 4WD хувилбар гарсан ба Toyota Town Ace /Light Ace/, Master Ace-нараас товчлуураар дарж 4 дугуйн хөтөлгөөг салгаж нийлүүлдгээрээ онцлогтой байв.
  • 1989 оны 6 сард хэсэгчилсэн шинэчлэлт хийгдсэн ба америкт гаргадаг хувилбаруудад ч шинэчлэлт сайжруулалтыг хийжээ.

Мөн Autecх Japan компанийн тюнинг тохируулга бүхий хувилбарууд ч гарч эхэлсэн байна. Энэ тоноглолууд нь голдуу аялалд зориулсан урд хамгаалалт зэрэг нэмэлт тоноглолуудтай байжээ.

Европ хувилбарын урдаас
Европ хувилбарын урдаас
Ачааны загвар
Ачааны загвар
3-р үе W30 (1993 он - 1999 он)
  • 1993 оны 5 сард загварын бүтэн шинэчлэлт хийгдэн Vanneta нэрийг хасаж дан Largo нэрээр гарах болов.
  • Шинэчлэгдсэн Serena загварын платформыг ашигласан Largo нь арай өргөн болж 3-р ангилалд оржээ.

Serena-г бодвол суудал хоорондын зай 45 мм-ээр ихэссэн ба дотор салоны хувьд нэлээн тохилог болж 1997 онд Nissan Elgrand загвар гарах хүртэл Nissan-ын хамгийн тансаг микро автобус байжээ. Урд хамар нь Serena-г бодвол богино, хөдөлгүүр нь суудлын доор байрлалтай загвар болсон юм.

Урд болон 4WD хөтлөгчтэй ба KA24DE загварын 2.4 литрийн 4 цилиндртэй хөдөлгүүр, CD20Ti гэсэн 2.0 литрийн интеркүүлер бүхий турбо дизель гэсэн 2 янзын хөдөлгүүртэй байв. Дотор салон нь седан загвар мэт урд хянах самбартай болсон.

Энэхүү W30 загварын үйлдвэрийн Option болох Super Hicas рулийн аппарат, олон тохируулгат спорт амортизатор бөгөөд давхих чадварын хувьд эрс ялгаатай байв. KA24DE хөдөлгүүр ч гэсэн экспортоор их гардаг байсан бөгөөд спорт загвар болох 180SX-д тавигдан 240SX болон гардаг байсан. Шатах хөндийн харьцаа 10:1 боловч энгийн бензин хэрэглэдэг гэдгээрээ давуу байсан.

1996 онд хэсэгчилсэн шинэчлэлт хийсэн ба гадна дотор талд сайжруулалт хийгдэн, CD20Ti хөдөлгүүр CD20ETi болон сайжрахын зэрэгцээ олон үйлдэлт амартизатор тавигдах болж, Serena-тай адил гүйдэг суудлуудтай болов.

  • 1997 оны 10 сард Highway Star тусгай хувилбарыг шинэчлэн сайжруулж  онцлог капот, 4 дугуй их гэрэл бүхий Highway Touring дээд хувилбарыг гаргажээ.

Хамгийн дээд зэрэглэлийн хувилбар болох Grandage хувилбар гарч, Highway Star хувилбарын 4WD дизель загвараас бусдад нь панорам шилэн дээвэр стандартаар тавигдах болжээ. 1999 оны 6 сард C24 загварын Serena болон Elgrand-ын эрэлт эрс нэмэгдсэн учир үйлдвэрлэлийг зогсоосон байна.

Панорам дээвэртэй хувилбар
Панорам дээвэртэй хувилбар
Largo Highway Star
Largo Highway Star