TOYOTA SUCCEED / PROBOX

  • 2002 оны 7 сард анх худалдаанд гарсан ба аж ахуй үйлчилгээнд зориулсан загвар болон суудлын вагон хэлбэрийн загвартайгаар үйлдвэрлэгдэж байна. 
  • 2003 оны 5 сард ТХ вагоны загварыг ашиглан G паккеж марк болон нарны хэт ягаан туяа хамгаалалттай цонхны шил, автомат цонх өргөгч гэх мэт шинэ шинэ технологийг өөртөө багтаасан TX″G package limited маркыг  үйлдвэрлэж эхэлсэн.
  • 2005 оны 8 сараас хэсэгчилсэн  шинэчлэл явагдаж, гэрлийн тусгалыг жолооч удирдах боломж бүхий их гэрэлтэй болсны зэрэгцээ удирдлагатай хаалга нээгч, AM/FM радио, 2 ширхэг өсгөгчтэй болжээ.
  • 2010 оны 6 сард ачааны зориулалттай бензин хөдөлгүүртэй загвар нь 2 дугуйгаараа хөтөлдөг ба автомат 4 араатай болсон бөгөөд шатахуун зарцуулалт нь багассан байна.

  • Probox-ын бүх загваруудын гадна толь нь удирдлагатай болсон ба зарим загварууд нь нарны хэт ягаан туяаны хамгаалалттай шил, гадна хаалганы бариул нь өнгөтэй болсон. Нийт 5 янзын өнгөтэй үйлдвэрлэгдэж байна.
  • TX″G package limited загварыг 14 инчийн хөнгөн цагаан обудтай болон сайжирсан.
  • Тоёота пробокстой нэлээд адилхан бөгөөд ялгаатай тал нь урд нүүр, хойд урд бампер, крило, хойд хаалга гэх мэт нь гадна загвараас гадна  ачааны хэсгийн хэмжээ нь ялгаатай.
  • Мөн succeed нь probox-оос 50 кг-аар хүнд буюу 1450 кг жинтэй байдаг. 
  • Succeed-ын Ачааны болон вагон загварууд нь 1.5 литрийн багтаамжтай 1NZ-FE бензин хөдөлгүүртэй байдаг бөгөөд Probox-т байдаг 1.3л болон 1.5 литрийн CNG бензин хөдөлгүүр огт байдаггүй гэх мэт ялгаатай талууд олон байдаг.